Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Туркийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хаана

Энэ сарын 15-нд Туркт гарсан цэргийн эргэлт хийх оролдлогыг дарсны дараа тус улсын эрх баригчид түүнийг зохион байгуулсан этгээдүүдийг баривчлах ажиллагааг эхлүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид Туркийн хэвлэл мэдээллийн хэдэн арван байгууллагуудыг хаана гэдгээ мэдэгджээ.

Үүнд мэдээллийн гурван агентлаг, телевизийн 16 суваг, 45 сонин, 15 сэтгүүл багтаж байна.

Түүнээс гадна дээрх ажиллагааны хүрээнд 149 генерал, адмирал зэрэг зэвсэгт хүчний 1700 албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

АНУ-д амьдардаг шашны номлогч Фетуллах Гулэн цэргийн эргэлт хийх энэ оролдлогыг зохион байгуулсан гэж Туркийн Засгийн газар үзэж байгаа юм. Цэргийн эргэлт хийх оролдлогын үеэр 246 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархадсан байна.

Хаагдах гэж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэрсийг албан ёсоор дурдаагүй боловч хүмүүсийн үзэж байгаагаар, мужийн хэмжээний жижиг хэвлэл мэдээллийн байгууллагууд, өдөр тутмын зарим сонинуудыг хааж магадгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан