ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятадад хүний эрхийн хуульчид 7 жилийн хорих ял оноов
Хятад улсын шүүх хүний эрхийн хуульчийг төрд тэрсэлсэн үйл ажиллагаа явуулсан хэргээр долоон жилийн хорих ялаар пүрэв гарагт шийтгэжээ.

Өнгөрсөн онд баривчилагдсан Жоу Шифөн бол орон нутгийн засаг захиргаанд өргөх бичиг барихад иргэдэд тусалдаг байсан Бээжингийн хуулийн фирмийн захирал юм.
Түүнийг 2011 оноос хойш удаа дараа интернэт болон бусад хэрэгслээр дамжуулан төрд тэрсэлсэн үйл ажиллагаа явуулсан гэж Хятад улсын хойд нутгийн Тяньжинь хотын шүүх үзжээ.
Мөн түүнийг ард иргэдийг турхиран нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдсон гэж шүүх үзсэн байна.
Хятадын холбогдох албаны хүмүүс өнгөрсөн онд хүний эрхийн 200 гаруй хуульч, өмгөөлөгчид, тэдний дотор Жоуг баривчлан байцаасан ажээ.
Энэ долоо хоногийн лхагва гарагт мөн хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Ху Шигенд 7 жил 6 сарын хорих ял оноосон юм.

0 Сэтгэгдэл