Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Америкчууд Гуантанамогийн 15 хоригдлыг чөлөөллөө

АНУ нь Гуантанамо дахь цэргийн баазын шоронд хоригдож байсан 15 хүнийг чөлөөлөн Арабын Эмиратад хүлээлгэн өгсөн тухай АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Обама анх сонгуульд өрсөлдөхдөө Гуантанамо цэргийн бааз дахь шоронг “Америкийн үнэт зүйлсэд нийцэхгүй” гээд хаана гэсэн амлалт өгч байсан ч энэ шоронг хааж чадсангүй. Одоогоор тус шоронд 61 хүн хоригдож байгаа юм. Тэд бүгд АНУ-ын эсрэг алан хядах ажиллагаа явуулсан, явуулахыг завдсан хэрэгт буруутгагдан янз бүрийн эрүү шүүлтэд өртдөг ч тэдэнд ял тулгалгүйгээр олон арван жилийн турш хорьж байгаа юм.

Энэ бүхэн нь АНУ-ын Үндсэн хуулинд нийцэхгүй тул Америкийн нутаг дээр шоронд хорьвол өмгөөлөгчид нь тэдгээр хүмүүсийг суллуулж чадна. Иймд АНУ-ын газар нутгаас өөр газар буюу Куба улсаас түрээслэдэг гэж нэрлэдэг Гуантанамо дахь цэргийн бааз дээр тусгай шорон байгуулаан тэнд хорьж байгаа юм.

Гуантанамо дахь цэргийн баазыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин нь 1903 онд тухайн үеийн Кубын эрх баригчидтай түрээсийн гэрээ байгуулсны үндсэн дээр ашиглаж байгаа юм. Энэ хэсэг газрыг америкчууд 28 км үргэлжилсэн өргөст тор бүхий тусгай хамгаалтын хашаа, 44 ажиглалтын цамхагаа тусгаарлан хянаж байдаг. 118 кв.км талбайтай энэ цэргийн баазад шоронгоос гадна, хоёр нисэх буудал, цэргийн эмнэлэг, хэд хэдэн суурин газар ба цэргийн албан хаагчдын амралтын бүс байрладаг.

Кубад хувьсгал хийж гарч ирсэн Кастрогийн Засгийн газар Гуантанамо дахь баазын буцааж өгөхийг тасралтгүй шаардсан ирсэн ч Америк эрс татгалзсан хариу өгсөөр өдий хүрчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан