Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Риод гадаад иргэдийг дээрэмдсэн тохиолдол цөөнгүй гарчээ

Аюулгүй байдлыг сайтар чангатгасан боловч “Рио-2016” зуны Олимпын наадам эхлэхээс өмнө болон Олимпын үеэр Бразилд гадаадын иргэдийг онилсон гэмт хэрэг цөөнгүй гарчээ.

Бразилын цагдаа нарын мэдэгдсэнээр, наймдугаар сарын 14-нийг хүртэлх 18 хоногийн хугацаанд тамирчдын тосгонд хулгай дээрмийн 73 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Японы иргэдийг дээрэмдсэн хоёр, тэдний эд зүйлс хулгайд алдагдсан 18 тохиолдол бүртгэгджээ.

Наймдугаар сарын 6-нд Маракана дүүрэгт Японы хоёр иргэнд буу тулган хэтэвч болон гар утсыг нь дээрэмдсэн байна.

Мөн өдөр Ипанема наран шарлагийн газрын ойролцоо Португалын Боловсролын сайдыг хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд сүрдүүлэн мөнгө болон гар утсыг нь дээрэмджээ.

Олимп эхлэхээс өмнө аюулгүй байдал муу байна гэж шүүмжилж байсантай холбогдуулан урьд урьдын Олимпынхоос олон цэрэг, цагдаа нарыг эргүүл хамгаалалтад гаргасан боловч гэмт хэрэг гарсан олон тохиолдол бүртгэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан