Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Цагаачдын төвийг Их Британи руу нүүлгэрийг уриалав
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байгаа экс Ерөнхийлөгч Николя Саркози нь Кале дахь цагаачдын төвийг Их Британи руу нүүлгэхийг уриалжээ. Ойрхи Дорнод, Хойд Африкийн цагаачдын дийлэнх нь Их Британи руу цагаачлах сонирхолтой байдаг ч Их Британи ба Францын хооронд байгуулсан гэрээний дагуу тэднийг урьдчилаад Ла Манш хоолойн эрэг дээр байрлах Францын Кале хотод төвлөрүүлдэг болсон. Калед байгуулсан цагаачдын төвд Их Британий цагаачлалын албаныхан ажиллаж, хэнийг нь нутаг руугаа оруулах, хэнийг нь оруулахгүйг шийддэг гэсэн үг.

Сирийн иргэний дайны улмаас цагаачдын тоо эрс нэмэгдэхийг дагаад Кале дахь төвд суурьших цагаачдыг тоо огцом өсч, улмаас тус хотод хулгай, дээрэм гэх мэт гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн. Ингээд ч зогсохгүй цагаачид нь илүү халамж, тэтгэлэг шаардаг эмх замбараагүй байдал удаа дараалан гаргахад цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглахаас өөр аргагүй болж байсан.

Иймд Саркози “Би цагаачдыг хүлээн авах төвийг Их Британид байгуулж, тэнд орогнол хүссэн хүмүүстэйгээ учраа олж байхыг шаардаж  байна” гэжээ. Мөн Калед Британийн цагаачлалын алба ажиллахыг зөвшөөрсөн гэрээг цуцлахыг уриалжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан