Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Путин Британий элит коллежийн оюутнуудтай уулзжээ
Наймдугаар сарын 31-нд Британий хамгийн элит сургуулийн нэг гэгддэг Итоны коллежийн хэсэг оюутнуудыг хүлээн авч уулзсан тухай Британийн сонинууд шуугиж байна. Уулзалт үнэхээр болсон гэдгийг нотлохын тулд Итоны оюутнуудын Кремльд дотор авахуулсан зургуудыг нийтэлжээ.
“The Guardian” сонины мэдээлж буйгаар Путин оюутнуудыг хүлээн авч хоёр цагийн турш ярилцсан гэнэ. Итоны коллежийн зүгээс мэдэгдэл хийж энэхүү уулзалтыг тус сургуулийн албан ёсны шугамар бус харин оюутнуудын хувийн санаачлагын дагуу болсон гэдгийг онцолжээ. Кремль ийм уулзалт болох тухай урьдчилан мэдэгдээгүй байсан юм. Их Британий Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан. Мөн тус сониныхон уулзалтад оролцсон нэгэн оюутны “Facebook” хуудсан дээрх тэмдэглэлийг иш татсан байна. Түүнд “Надад 10 сар, 1040 электрон захидал, 1000 мессеж, нойргүй өнгөрөөсөн тоймгүй олон шөнө, буурсан сурлага шаардлагатай болсон ч ... Ямар ч байсан бид энд байна” гэж бичсэн байж.

Путины хэвлэлийн төлөөлөгч Песков ийм уулзалт үнэхээр болсон гэдгийг нотолсон байна. Түүний хэлж байгаагаар Итоны оюутнууд Москвад хувийн шугамаар ирсэн бөгөөд уулзалт долоо хоногийн өмнө болж, нэг цаг орчим үргэлжилсэн. Оросын үнэн алдарт шашны тэргүүний дэргэдэх соёлын зөвлөлийн хариуцлагтай нарийн бичгийн дарга, Сретений хийдийн хамба Тихон энэхүү уулзалтыг зохион байгуулахад зуучилсан аж. Песков “Тихон ламтан хэсэг хугацааны өмнө оюутнуудтай уулзаж үг хэлсэн бөгөөд тэр үеэр тэд түүнд хандан Ерөнхийлөгч Путинтэй уулзаж ярилцахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм байна. Тэдний хүсэлтийг Тихон ламтан тамгын газар уламжилснаар уулзалт болсон” гэж хэлсэн байна.

Владимир Путин Их Британий шинэ Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзахаас өмнө Итоны оюутнуудыг хүлээн авч уулзсан гэдгийг Британий сонинууд онцгойлсон байна. Путин энэ сарын 4-5 нд Хятадын Ханжоуд болох “Их 20”-ийн уулзалтад оролцохоор үеэр Тереза Мэйтэй уулзахаар товлосон аж.
Итоны коллеж нь эрэгтэй хүүхдүүдэд зориулсан хувийн сургууль. Энэ сургуулийг 1440 онд Британийн хаан IV Генрих үүсгэн байгуулсан. Их Британий 19 Ерөнхий сайд, түүний дотор Британийг Европын холбооноос гарах тухай бүх нийтийн санал асуулгыг санаачлан явуулаад ялагдаж суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон 75 дахь Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь Итоны төгсөгч.
Наймдугаар сарын 31-нд Британий хамгийн элит сургуулийн нэг гэгддэг Итоны коллежийн хэсэг оюутнуудыг хүлээн авч уулзсан тухай Британийн сонинууд шуугиж байна. Уулзалт үнэхээр болсон гэдгийг нотлохын тулд Итоны оюутнуудын Кремльд дотор авахуулсан зургуудыг нийтэлжээ.“The Guardian” сонины мэдээлж буйгаар Путин оюутнуудыг хүлээн авч хоёр цагийн турш ярилцсан гэнэ. Итоны коллежийн зүгээс мэдэгдэл хийж энэхүү уулзалтыг тус сургуулийн албан ёсны шугамар бус харин оюутнуудын хувийн санаачлагын дагуу болсон гэдгийг онцолжээ. Кремль ийм уулзалт болох тухай урьдчилан мэдэгдээгүй байсан юм. Их Британий Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан. Мөн тус сониныхон уулзалтад оролцсон нэгэн оюутны “Facebook” хуудсан дээрх тэмдэглэлийг иш татсан байна. Түүнд “Надад 10 сар, 1040 электрон захидал, 1000 мессеж, нойргүй өнгөрөөсөн тоймгүй олон шөнө, буурсан сурлага шаардлагатай болсон ч ... Ямар ч байсан бид энд байна” гэж бичсэн байж.


Итоны коллеж нь эрэгтэй хүүхдүүдэд зориулсан хувийн сургууль. Энэ сургуулийг 1440 онд Британийн хаан IV Генрих үүсгэн байгуулсан. Их Британий 19 Ерөнхий сайд, түүний дотор Британийг Европын холбооноос гарах тухай бүх нийтийн санал асуулгыг санаачлан явуулаад ялагдаж суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон 75 дахь Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь Итоны төгсөгч.
0 Сэтгэгдэл
























