Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Польш 200 орчим чечень цагаачдыг нутаг руугаа оруулахаас татгалзав
Польш хилчид нутаг руугаа оруулахгүй байгаагаас болж өөрсдийгөө чеченийг дүрвэгсэд гэж нэрлэсэн 200 орчим хүн Польштой залгаа Беларусийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр бөөгнөрөөд байгаа тухай тус улсын мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээлсэн. Үүний дараагаар Польшийн дотоод хэргийн сайд Мариуш Блашак чечен дүрвэгсдийг Польш руу оруулахгүй байгаа шалтгааны талаар мэдэгдэл хийж “Бид цагаачлалыг хямралд хүргэх гэсэн хүмүүсийн дарамт шахалтад автахгүй. Бидний явуулж байгаа бодлого огт өөр. Польшийн хил найдвартай хаалттай. Чеченд дайн болоогүй. Миний бодлоор энэ бол лалын шашинтнуудыг Европ руу олноор тээвэрлэх хууль бус цагаачлалын шинэ зам байгуулах гэсэн оролдлого. Бид хохирсон хүмүүсийг дэмжихийн төлөө байдаг, дайны болж байх үед дүрвэгсдэд санхүүгийн тусламж үзүүлэхийг хичээдэг эсвэл дүрвэж очсон газар нь дүрвэгсдийн төв дэх хүмүүст тусламж үзүүлэх замаар хохирсон хүмүүст тусалдаг” гэжээ. Мөн Чечений зэвсэгт мөргөлдөөний үеэр Польш нь тус бүс нутгаас дүрвэгсдийг хүлээн авч байсан гэдгийг сайд онцолсон байна.
Эцэст нь “Эрх ёс ба шударга ёс” нам төрийн эрхийг барьж өөрөө Дотоод яамны сайдын албыг хашиж байсан цагт Польш хэзээ ч терроризмын аюулд дарамтлуулахгүй гэжээ.
Энэ дуулиан гарахаас өмнө буюу 8 дугаар сарын 25-нд Австрийн цагдаа нар чеченчүүдийг байгуулсан цагаачдыг Европын холбоон дотуур хууль бусаар тээвэрлэн зөөх нууц сүлжээг илрүүлэн оролцогчдыг нь саатуулсан юм. Сүлжээг байгуулсан чеченчүүд нь Сири, Афганистан, Ирак, Ираны хууль бус цагаачдыг зөөж Унгарын Будапешт хотоос Австрийн Вена хүргэх гэх мэт “ойрын зайны хүргэлт” хийхдээ нэг хүнээс 300 ба түүнээс дээш еврогийн төлбөр авч, илүү хол зайнд буюу Унгар, Польш, Словак зэрэг улсаас Франц хүргэх гэх мэт “холын хүргэлт” хийхдээ нэг хүнээс 2400 евро авдаг байсныг Австрийн цагдаа нар тогтоосон байна. Энэхүү хууль бус сүлжээг илрэх хүртлээ 1000 гаруй цагаачдыг хууль бусаар тээвэрлэж амжжээ.
Польш хилчид нутаг руугаа оруулахгүй байгаагаас болж өөрсдийгөө чеченийг дүрвэгсэд гэж нэрлэсэн 200 орчим хүн Польштой залгаа Беларусийн хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр бөөгнөрөөд байгаа тухай тус улсын мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээлсэн. Үүний дараагаар Польшийн дотоод хэргийн сайд Мариуш Блашак чечен дүрвэгсдийг Польш руу оруулахгүй байгаа шалтгааны талаар мэдэгдэл хийж “Бид цагаачлалыг хямралд хүргэх гэсэн хүмүүсийн дарамт шахалтад автахгүй. Бидний явуулж байгаа бодлого огт өөр. Польшийн хил найдвартай хаалттай. Чеченд дайн болоогүй. Миний бодлоор энэ бол лалын шашинтнуудыг Европ руу олноор тээвэрлэх хууль бус цагаачлалын шинэ зам байгуулах гэсэн оролдлого. Бид хохирсон хүмүүсийг дэмжихийн төлөө байдаг, дайны болж байх үед дүрвэгсдэд санхүүгийн тусламж үзүүлэхийг хичээдэг эсвэл дүрвэж очсон газар нь дүрвэгсдийн төв дэх хүмүүст тусламж үзүүлэх замаар хохирсон хүмүүст тусалдаг” гэжээ. Мөн Чечений зэвсэгт мөргөлдөөний үеэр Польш нь тус бүс нутгаас дүрвэгсдийг хүлээн авч байсан гэдгийг сайд онцолсон байна. Эцэст нь “Эрх ёс ба шударга ёс” нам төрийн эрхийг барьж өөрөө Дотоод яамны сайдын албыг хашиж байсан цагт Польш хэзээ ч терроризмын аюулд дарамтлуулахгүй гэжээ.
Энэ дуулиан гарахаас өмнө буюу 8 дугаар сарын 25-нд Австрийн цагдаа нар чеченчүүдийг байгуулсан цагаачдыг Европын холбоон дотуур хууль бусаар тээвэрлэн зөөх нууц сүлжээг илрүүлэн оролцогчдыг нь саатуулсан юм. Сүлжээг байгуулсан чеченчүүд нь Сири, Афганистан, Ирак, Ираны хууль бус цагаачдыг зөөж Унгарын Будапешт хотоос Австрийн Вена хүргэх гэх мэт “ойрын зайны хүргэлт” хийхдээ нэг хүнээс 300 ба түүнээс дээш еврогийн төлбөр авч, илүү хол зайнд буюу Унгар, Польш, Словак зэрэг улсаас Франц хүргэх гэх мэт “холын хүргэлт” хийхдээ нэг хүнээс 2400 евро авдаг байсныг Австрийн цагдаа нар тогтоосон байна. Энэхүү хууль бус сүлжээг илрэх хүртлээ 1000 гаруй цагаачдыг хууль бусаар тээвэрлэж амжжээ.
0 Сэтгэгдэл
























