Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Туркийн тусгай албад алан хядах ажиллагааг зогсоожээ
Туркийн тусгай албад өнгөрөгч баасан гарагт Ататюркийн нэрэмжит нисэх буудалд амиа золиослогч эмэгтэйг саатуулснаар олон хүний аминд хүрч болзошгүй байсан алан хядах ажиллагааг зогсоож чаджээ.

Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүдийн мэдээлж байгаагаар Стамбул хотын нисэх буудалд Туркийн зүүн өмнөд мужаас ирсэн эмэгтэй амиа золиослох замаар алан хядах ажиллагаа явуулах гэж байгаа тухай мэдээ авсан юм байна. Үүний дараагаар алан хядах ажиллагаа үйлдэхээр завдсан гэж Эбра Фүрат гэгч курд эмэгтэйг саатуулжээ.

Эбраг Фүратыг саатуулахад их хэмжээний тэсрэх бодис хийсэн амиа золиослогчийн бүс гэгчийг биенээс нь илрүүлж, аюулгүй болгосон байна.
Туркийн эрх баригчид курдуудын тусгаар улс болгохын төлөө тэмцэл явуулдаг Курдын ажилчны намыг алан хядах ажиллагаа явуулдаг гэж буруутгаад удаж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр долдугаар сарын 28-нд Ататюркийн нэрэмжит нисэх буудалд болсон дэлбэрэлтийг Курдын ажилчны нам хийсэн гэсэн дүгнэлтийг Туркийн хууль хяналтын байгууллагууд гаргаад байгаа юм. Долдугаар сарын 28-нд Ататюркийн нэрэмжит нисэх будалд болсон дэлбэрэлтийн улмаас 44 хүн амиа алдаж, 239 хүн шархдаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан