Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ХХ зууны алдарт гэрэл зургийн баатар сувилагч нас баржээ

Японыг ялж дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр нэрт гэрэл зурагчин Альфред Эйзенштадтын авсан “Таймс –сквер дэх үнсэлт” гэдэг алдарт зургийн баатар сувилагч Грета Фридман 93 насандаа АНУ-ын Ричман хотын эмнэлэгт энэ сарын 8-нд нас нөгчсөн байна. Түүнийг Вашигтон хотын Арлингтоны оршуулгын газарт нөхрийн нь дэргэд оршуулжээ.

“Таймс-сквер дэх үнсэлт”, “Японы ялсан өдөр Таймс-скверт”, “Усан цэрэг сувилагчийг үнсэж байгаа нь” хэмээн янз бүрээр нэрлэгдсэн энэ алдарт гэрэл зургийг гэрэл зурагчин Альферт Эйзенштедт 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг тэмдэглэж хөөрч баяссан  олон хүний дунд авчээ.

Гэрэл зураг долоо хоногийн дараа Life сэтгүүлд нийтлэгдэж дэлхий нийтийн хүртээл болсноор  Ром-Берлин-Токиогийн сүлжээ дэглэмийг холбоотнууд ялсны бэлэг тэмдэг болон ХХ  зууны хамгийн алдартай гэрэл зургийн нэг болсон юм.

Тэр өдөр үнсэлцэж байсан залуучуудын нэрийг гэрэл зурагчин асууж амжаагүй болохоор хожим нь гурван ч эмэгтэй өөрийгөө мөн гэж хэлсэн байдаг. Грете Фридман, Барбара Сокол, Эдит Шэйн нар “зураг дээрх эмэгтэй бол би” гэж хэлсэн бол усан цэрэг Гленн Макдаффи, Жорж Мендос нар мөн өөрийгөө тэр дайчин мөн гэсэн байдаг.

Харин Фридман энэ тухайд хожим нь тэр үнсэлт тийм ч романтик биш зүгээр л ялалтын баярыг хуваалцсан сэтгэл хөдлөлийн үнсэлцээн байсан гэжээ. Харин усан цэрэг Мендос тэр өдөр Рита Петри гэдэг өөр нэг сувилагчтай учирч хожим нь гэрлэсэн гэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан