Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Оросын авлигатай тэмцэх газрын хурандаа 9 тэрбум рубль хадгалж байж
ОХУ-ын Дотоод явдлын яамны авлигатай тэмцэх газрын даргын орлогч хурандаа Дмитрий Захарченког долоон сая рублийн авлига авсан хэрэгт сэжиглэн баривчилсан юм байна. Түүний хэргийг мөрдөх явцдаа нэгэн байрыг нь нэгжих үеэр найман тэрбум рубль хийсэн 50 том цүнх илэрчээ. Зарим хэвлэл үүнийг есөн тэрбум рубль байсан гэж бичиж байна.
 
Харин Дмитрий Захарченко энэ тухайд “мөнгө олдсон тэр байр бол  эгчийн минь байр, энэ явдалтай би ямар ч холбоогүй” гэж байгаа гэнэ.
“Интерфакс” агентлаг энэ тухайд Дотоод яамны эх сурвалж Дмитрий Захарченкогийн энэ мөнгө нь “Нота-банк”-ны активаас луйвардаж авсан мөнгөний нэг хэсэг гэж бичжээ. “Нота-банк”-наас 26 тэрбум рубль завшсан хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Энэ хэргийг мөрдөх явцад саявтар  хууль сахиулагчид тус банкны хоёр удирдагч болох ах дүү Ерохиныг баривчилсан бол дараа нь санхүүгийн захирал Марчуковыг бас баривчилсан юм.

Мөрдөн шалгах явцад луйврын энэ хэрэгт хурандаа Дмитрий Захарченко нь оролцсон, Марчуковын сайн танил болох нь илэрсэн юм байна. Ийм ч болохоор Захарченко танилдаа түүнийг саатуулах гэж байгааг урьдчилан анхааруулж хадгалж байсан мөнгийг нь түр хугацаагаар авсан бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан