Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хиллари Клинтон ёслолын ажиллагааны үеэр ухаан алдав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал хамгийн өндөр нэр дэвшигч гэгдэж байгаа Хиллари Клинтоны эрүүл мэндтэй холбоотой мэдээ ээлжит удаагаа Америкийн төдийгүй Дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орлоо.
Клинтон 9 дүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаанд оролцож байгаад гэнэт бие нь муудан ухаан алдсан байна.

Арга хэмжээнд оролцож байсан Хиллари Клинтоны бие гэнэт муудахад бараа бологчид нь арай ядан алхах түүнийг түшин машин руу дөхтөл Клинтон гэнэт хөл алдан унахад бие хамгаалагчид тэврэн машинд оруулж байгаа бичлэгийг “CNN”, “Fox News”, “NBC” гээд Америкийн улсын хэмжээний бүх суваг үзүүлжээ.
Клинтоныг хөл алдан унахад өрөөсөн гутал нь сугаран үлдсэнийг цагдаа нар олж авсан тухай “NBC” суваг мэдээлсэн. Харин “Fox News” сувгийн эх сурвалж нь Хиллари Клинтныг машинд суухаар алхаж явах замдаа ухаан алдсан тул бие хамгаалагчид нь тусалсан гэсэн мэдээ тараасан.

Үүний дараагаар Клинтоны сонгуулийн штабаас мэдэгдэл хийж “Ёслолын үеэр тэрээр хэт халууцсан гэдгээ мэдэрсэн тул охиныхоо гэр рүү явах шаардлагатай болсон, одоо түүний бие сайжирсан” гэсэн. Гэтэл төд удалгүй Клинтоны хувийн эмч нь түүнийг хатгаа туссан гэсэн онош тавьсан тухай цацагдах болсон.
Ганц удаагийн энэ тохиолдол  тэгэсхийгээд л намжмаар. Ёслолын ажиллагааны үеэр гадаа +30 градус хүртэл халуун, чийглэг байсан тул ажиллагаанд бүтэн цаг гучин минутын турш оролцсон 69 настай Хиллари Клинтоны бие бага зэрэг эвгүйтэхэд хэн ч гайхахгүй байсан биз. Гэтэл Хиллари Клинтоны эрүүл мэнд таагүй байгаа, хүнд өвчин туссан тухай мэдээ нь зураг, бичлэгийн хамт тархаад удаж байна. Эдгээр дуулиант бичлэгийн дараагаар эдийн засаг ба цэрэг дайны боломж чадвараараа дэлхийн №1 гүрнийг ийм бие муутай хүн удирдаж болох уу? гэсэн асуултыг америкийн сонгогчид тавиад эхэлсэн нь ойлгомжтой.

Зарим нь бүр лавшруулан Путиныг өдөр шөнөгүй муулаад, давшлаад байна, өөрийгөө удирдаж чадахгүй бие муутай ийм хүн Ерөнхийлөгч болвол хувийн тааламжгүй харилцаанаас болж Оростой дайтан, цөмийн зэвсэг хэрэглэж Дэлхийн гуравдугаар дайн эхлүүлж ч болзошгүй тухай яриад эхэлсэн.

Энэ удаагийн ээлжит бие муудалттай нь холбоотойгоор олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Клинтоныг хүнд өвчтэй нь гарцаагүй боллоо, Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ тат, ёслолын ажиллагаанд 1,5 цаг зогсоод ухаан алдаж байгаа хүн Ерөнхийлөгч болоод өдөрт 14-16 цаг ажилладаг болохоор яах юм бэ гэх мэт тайлбар, сэтгэгдэл бичсэн байна.

Гол өрсөлдөгч Трамп нь түүнийг “Лалын улс алан хядах бүлэглэлийг бут ниргэхэд шаардлагатай ёс суртахууны болоод биеийн хат байхгүй” гэж мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан