Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Мисс Н.Ану “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээнийг зорилоо
Б.СОНОР

Загвар өмсөгч, мисс Н.Ану “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээнд оролцохоор явлаа.
Тус тэмцээн нь нэг үндсэн ялагчаас гадна таван тивийн төлөөлөл болгож таван бүсгүйг тивийн хатан хаанаар шалгаруулдаг.  2007 онд манай улсаас анх удаа загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл тус тэмцээнд оролцож Ази тивийг төлөөлсөн шагналт байр шалгарч “Азийн хатан хаан” хэмээх өргөмжлөл хүртсэн билээ. Энэхүү амжилтыг ахиулах зорилт тавин, найдвар өвөртөлж өнөө жил тус тэмцээнийг зорьж буй мисс Н.Ану нь Азийн супер модель бөгөөд эх орноо төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн гэдгийг уншигчид маань андахгүй.
Тус тэмцээн нь өнөө жил Хятадын Аялал жуулчлалын шинэлэг бүс болгон хөгжүүлж буй Пинь Янь хотод энэ сарын 12-29 хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн манай улсаас тэмцээний зохион байгуулагчдын урилгаар Азийн топ фэйшн фото зурагчин шагналт Ж.Батсайхан оролцогчдын зураг авалтын ажилд оролцохоор явжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан