Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хэн хөнөөв өө?
Б.БАДРАЛ

Орос, Америк хоёр “Лалын улс” нэртэй алан хядах бүлэглэлийн гол толгойлогчдын нэгийг хэн нь үнэн хэрэг дээр алсан тухай хэрүүл дэгдээлээ.
Наймдугаар сарын 31-нд Оросын Батлан хамгаалах яам нь Сирийн Мааратат-Умм-Хауш мужид Су-34 бөмбөгдөгч онгоцноос хийсэн дайралтаараа “Лалын улс” бүлэглэлийн гол толгойлогчдын нэг Аль-Аднани гэгчийг устгасан тухай мэдээ цацсан. Гэтэл Америкийн Батлан хамгаалах яам энэ мэдээг “үндэслэлгүй дэмийрэл” гэж тайлбарласан юм. Ийм сэтгэл хөдлөл бүхий тайлбар хийх болсон шалтгааны талаар тэд хэлэхдээ наймдугаар сарын 30-нд Сирийн Эль-Баб хотын орчим тусгайлан Аль-Аднанийг устгах зорилгоор бөмбөгдөлт хийсэн тухайгаа сайтаар мэдэгдсэн гэсэн юм. “Лалын улс” бүлэглэл нь Аль-Аднанийг бөмбөгдөлтөд өртөн алагдсан нь үнэн гэж мэдэгдэхдээ яг аль улсын агаарын цохилт, тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алдсан гэдгийг тодруулаагүй. Үр дүнд нь хоёр их гүрэн хэн нь жинхэнээр хүн алсан талаар яамдын түвшинд маргаж эхэлсэн нь энэ. Ямар ч гэмтэй хүн байсан хүний амь хөнөөнө гэдэг том нүгэл гэдэг. Гэвч орчин үед энэхүү зарчим үйлчлэхээ больсон бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан