Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Америк ба түүний аялдан дагалдагчдыг зэмлэлээ
Б.БАДРАЛ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер Оксфордын их сургуулийн оюутнуудад илтгэл тавихдаа ОХУ-ыг дэлхий дээр бүрэлдэн тогтсон ёс журмыг сахин хамгаалдаг дүрмийг утсгаж байна гэж мэдээлсэн явдал манайд хойд хөршийн удирдлагын уурыг хүргэсэн бололтой.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Дэлхийн хэмжээнд ёс журмыг сахин хамгаалах нь дан ганц Америкийн хийдэг юм бус харин улс болгоны хүлээх ёстой үүрэг гэдгийг америкчуудад сануулав. Тэрээр “Энэ байдлыг Америкийн мэргэжил нэгтнүүд маань хэдий чинээ хурдан ухамсарлан ойлгож, өөрчлөгдөж эхэлнэ тэр чинээгээр Сири гэх мэт шийдэгдэлгүй хуримтлагдсаар ирсэн үл ойлголцлууд хурдан шийдэгдэх болно” гэжээ. Ингээд зогссонгүй Шойгу нь  ОХУ-ыг Дэлхийн хэмжээнд олон туйлт шударга ёс журмыг баримтлахын төлөө явсаар ирсэн, Америкт дагаж мөрддөг ёс журамыг Дэлхийн хэмжээнд мөрдөн дагах ёстой ёс журамтай хольж хутгах хэрэггүй гэдгийг онцолсон байна.

Шойгу “АНУ ба түүний хамсаатнууд  нь Дэлхийн хэмжээнд мөрдөгдөж байсан ёс журмын тулгын чулуу болж байсан зарчмуудыг Босни ба Косовогоос эхлээд Ирак ба Ливи хүртэл тууштайгаар нураан үгүй хийх замаар устгасаар өдий хүрч байгаа. Америк дахь манай мэргэжилт нэгтнүүд маань Ирак, Афганистан, Ливи болон бусад улсад өмнө нь гаргаж байсан алдаагаа удаа дараалан давтах тоолондоо ямар ч дүгнэлт хийхгүй байна. Алдаа гаргах болгондоо Орос, Хятад гэх мэт тэднээс өөр байр суурьтай улсад бүх бурууг тохон өөрсдийгөө зөвтгөдөг болсон” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан