ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“РЖД” ачаа тээвэрлэлтийн шинэ горим баримталж магадгүй нь

Б.БАДРАЛ
“Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг эзэмшдэг Оросын төмөр зам буюу РЖД компани нь Монголын хувьд стратегийн ач холбогдолтой гадаадын компаниудын нэг. Ялангуяа, Монгол Улсыг Хятад Европыг холбосон гол гүүр болгох тухай яригдаж байгаа үед ачаа тээвэрлэлттэй холбоотойгоор “РЖД”-ийн гаргасан шийдвэр болгон Монголын хувьд чухал болж таараад байгаа.
Хамгийн сүүлд гэхэд л “РЖД” компани нь ачаа тээвэрлэгчидтэй “take-or-pay” гэсэн зарчмаар гэрээ байгуулж байх тогтолцоог нэвтрүүлэх саналыг Засгийн газартаа өргөн барьсан тухай мэдээ ирлээ. Энэ зарчмыг мөрдөж эхэлбэл Монголоор дамжин Орос, цаашлаад Европ руу ачаа тээвэрлэх сонирхолтой байгаа компаниуд нь тээвэрлэх ачааны хэмжээг урьдчилан мэдэгдээд, энэ хэмжээний барааг тээвэрлэсэн үгүйгээс үл хамаараад бүрэн төлбөр хийж байх ёстой болох юм.
Энэхүү саналыг Оросын Засгийн газар зөвшөөрвөл дагаад 50 хувийг нь эзэмшдэг УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн нөхцөлд ямар өөрчлөлт гарахыг тааж хэлэхэд хэцүү болно.
Монголын төмөр замаар дамжин Орос хүрч, цаашаа Европыг чиглэсэн ачаа тээвэр жил ирэх тусам нэмэгдэнэ гэж ярьж байгаа ч бодит байдал дээр Хятадын компаниуд нь Казахстаны төмөр зам, далайн тээврийг чухалчилж байгаа билээ. Хэрэв “РЖД” “take-or-pay” зарчмыг нэвтрүүлж, түүнийг нь УБТЗ дагавал Монголоор дамжин өнгөрдөг ачааны хэмжээ эрс багасч магадгүй нь.
Монголд томор хэрэггуй гэдгииг Женко баталсан ш дээ Машинаар бараагаа зоогоод байж дээ ,

0 Сэтгэгдэл
2016.09.14