Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
120 сая ам.доллар, ахиад 300 сая евро илэрчээ

Гэртээ 120 сая ам.доллар бэлнээр хадгалж байгаад баригдсан Оросын Дотоод хэргийн яамны авлигатай тэмцэх газрын дарга Д.Захарченкотой холбоотой бүр ч дуулиантай мэдээ тарлаа. Захарченког баривчилсны дараа Холбооны аюулгүй байдлын албанаас шалгалт явуулаад Виктор Захарченко нь өөрийн эцэг Дмитрий Захарченкогийн нэр дээр гадаадын банкуудад олон сая евро бүхий хэд хэдэн данс нээсэн байсныг илрүүлжээ. Одоогийн байдлаар Дмитрий Захарченкогийн нэр дээр бүртгэлтэй  тус бүртээ 45-47 сая евро бүхий зургаан оффшор данс илтрүүлээд байгаа юм байна. Эдгээр нууц дансыг “Rothschild Bank”, “Dresdner Bank” банкны Женев дэх салбаруудад нээж. Эдгээр дансанд хадгалагдаж байсан мөнгөний эх үүсвэр ба бусад нууц данс байгаа эсэхийг шалгах ажиллагаа явагдаж байна.
0 Сэтгэгдэл
manaid iim ajillagaa yavuulaad ugduggui yum bh daa
Хамгийн их уншсан