ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Орос эр 20 жилд 100 гаруй белорус эмэгтэйг хүчинджээ
Белоруст саатуулагдсан ОХУ-ын иргэн эр сүүлийн 20 жилийн хугацаанд тэндэхийн 100 гаруй эмэгтэй хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Белорусын Брест, Минск муж, Дзержинский, Минский, Смолевичский болон Столбцовский районуудад голдуу галт тэрэгний буудлын ойролцоо ой дотор түүний үйлдсэн гэмт хэргийн золиос бологчдоос одоогоор тал хувийг нь олж тогтоогоод байгаа гэж Минскийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
“ОХУ-ын Санкт-Петербург хотын иргэн тэрээр Брест мужид байдаг хамаатныдаа ирдэг байсан юм байна. Тэр үеэрээ 1994 оноос 2014 оны хооронд хүчирхийллийн энэ хэргүүдээ үйлджээ” гэж мэдээлэлд дурдсан байна.
45 настай түүнийг өнгөрсөн намар саатуулан баривчилсан юм байна.

Тэрээр гэмт хэргээ үйлдэхдээ ойд ойрхон хүнгүй газар сонгож аваад хохирогчийг хутга тулган хүчиндэж, үнэт зүйл, мөнгийг нь дээрэмддэг байжээ.
Түүний гэмт хэргийн золиос бологчид нь янз бүрийн насны, бүр насанд хүрээгүй охид ч байсан байна. Анхны хохирогч нь 1999 онд хуулийн байгууллагад хандаж байсан ч сэжигтэн өөрөө хамгийн анх 1994 онд гэмт хэргээ үйлдсэн гэж мэдүүлсэн нь батлагджээ.
Одоо Белорусын Минск мужийн Дотоод хэргийн удирдах газар хэргийг бүрэн тогтоохын тулд ард иргэдээс мэдээлэл хүсч байгаа гэж тус газрын Эрүүгийн эрэн сурвалжлах газрын дарга Игорь Щербаченя хэлжээ.
Белоруст саатуулагдсан ОХУ-ын иргэн эр сүүлийн 20 жилийн хугацаанд тэндэхийн 100 гаруй эмэгтэй хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Белорусын Брест, Минск муж, Дзержинский, Минский, Смолевичский болон Столбцовский районуудад голдуу галт тэрэгний буудлын ойролцоо ой дотор түүний үйлдсэн гэмт хэргийн золиос бологчдоос одоогоор тал хувийг нь олж тогтоогоод байгаа гэж Минскийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

0 Сэтгэгдэл