Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Каннын кино наадмын анхны нээлт болжээ
Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, хамгийн өргөн цар хүрээтэй Каннын кино наадам анх 1946 оны есдүгээр сарын 20-нд нээлтээ хийжээ. Уг нь кино наадмыг 1939 онд нээхээр төлөвлөж байсан боловч дайн эхлээд амжаагүй гэнэ. Зохион байгуулагддаг хотынхоо буюу Францын Канн хотын нэрээр нэрлэсэн тус наадамд жил бүр дэлхийн олон өнцөг булан бүрээс киноны зүтгэлтнүүд, одод хүрэлцэн очдог. Анхны Канны кино наадамд 18 орны 44 кино оролцсоноос долоо нь Америк кино байжээ. Зохион байгуулагчид оролцогчдыг өрсөлдүүлэхээс илүүтэйгээр урам зориг оруулахад анхааран ажиллаж 11 кинонд наадмын тэргүүн шагнал Гран Приг гардуулж байж. Канны кино наадмыг зохион байгуулахад эхэн үедээ маш их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсны улмаас 1948, 1950 онд наадам зохиогдоогүй аж.

Анх Венецийн кино наадамтай өрсөлдөх зорилгоор адилхан намар зохион байгуулж эхэлсэн ч 1952 оноос тавдугаар сард зохион байгуулах болсон байна. Ингэснээр бусад кино наадамтай давхцахаа больж урьд өмнөхөөсөө илүү олон бүтээл Каннын кино наадамд өрсөлдөх болжээ. 1955 онд тус наадмын тэргүүн шагнал Гран Приг орлон Алтан дал модны мөчир шагнал төрсөн бөгөөд энэхүү шагналын анхны эзнээр Америк найруулагч Делберт Манны “Марти” кино тодорч байжээ. Наадмын найруулагчдын зөвлөл тус наадамд оролцох киног дэлхийн өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг байна. Үүнд бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй кинонууд ч багтдаг ба наадмын явцад эдгээр киног олонд танилцуулан урьдчилан үзүүлдэг билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан