Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Трамп АНУ-ын ерөнхийлөгч болбол америкчууд гар утасгүй болно

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болбол гадаад худалдааг хязгаарлаж эхэлнэ. Энэ нь улс оронд хомсдол бий болгон 4,8 сая ажлын байр үгүй болж, хэрэглээний бараа бүтээгдхүүн, үүн дотор гар утас  хомсдоно гэж Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Петерсон ярьсныг “Интерфакс” дамжуулжээ.

“Дэлхийн эдийн засагт түүний хийх үйлдэл нь худалдааны өрсөлдөөнтэй дайн зарлаж, өрсөлдөөнгүй салбарын дэмжин америкчуудыг эдийн засаг,  үндэсний аюулгүй байдалд сүйрэл авчирна” гэж тус хүрээлэнгийн тэргүүн Адам Позен хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Трамп сонгогчидтой уулзахдаа АНУ-ын Дотоодын нийт бүтээгдхүүний өсөлтийг хурдасгаж, төсвийн 25 сая ажлын байр гаргана гэсэн юм. Харин шинжээчид тэр үүнийгээ хэрэгжүүлбэл байдал огт өөр тийшээ эргэнэ. Үүнд дургүйцсэн худалдааны түншүүд хариу арга хэмжээ авч, хоёр жилийн хямрал эхэлнэ гэж үзэж байна.

Трамп бас аж ахуйн нэгжийн татварыг эрс бууруулж, импортын татварыг ялангуяа Хятад, Мексикээс бараа оруулах татварыг нэмнэ гэж амлаж байгаа юм.  
Үнэхээр ингэх юм бол Хятадаас асар их хэмжээний бараа оруулж ирдэг боловсруулах салбар хүнд байдалд орж, хятад ч сөрөг арга хэмжээ авснаар Boeing-ийн үйлдвэрлэл, Лос-Анжелос зэрэг газарт  180 сая  америк хүн ажилгүй болно гэнэ.

Өргөн хэрэглээний бараа, ялангуяа Apple-ийн бүтээгдхүүн хомсдож үнэ нь 100 доллараар нэмэгдэнэ гэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан