Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Британид хаягдал хүнсний анхны супермаркет нээлээ

Британийн Лидс хотод хаягдал хүнсний супермаркет нээсэн байна. Энэ дэлгүүрт  сүлжээ дэлгүүрүүдийн болон бусад аж ахуйн нэгж байгууллагын хаяж байгаа хүнсний бүтээгдхүүнүүдийг худалдаалах юм байна. Гэр бүлээ тэжээх гэж ядаж байгаа бага орлоготой хүмүүст туслах зорилготой энэ дэлгүүрээр үйлчлүүлэгчид чадлынхаа хэрээр л төлбөр хийхэд хангалттай гэнэ.

Real Junk Food төслийн багийнхан үүнээс өмнө 2013 онд ийм зориулалттай кафе нээж байсан юм. Энэ төслийнхөн Британи даяар ийм хэдэн зуун үйлчилгээний газар нээж супермаркетууд, бусад байгууллагын хаяж байгаа хүнсний бүтээгдхүүнүүдийг цуглуулж сургуулиудад илгээдэг байна. Ингэснээр энэ сүлжээ бага орлоготой айл өрхүүдийн 12 мянга гаруй хүүхдийг хүнсээр хангадаг болжээ.

Real Junk Food Project төслийг мэргэжлийн тогооч Адам Смит санаачилж  энэ супермаркетийг нээсэн бол цаашдаа Шеффилд,  Брэдфордод шинэ салбараа нээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Статистик судалгаагаар хүнсний бүтээгдхүүний 25 хувь нь худалдааныхаа цэгт очиж чадалгүй хаягддаг бол 30-50 хувь нь хугацаа нь дуусахаасаа өмнө хаягддаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан