Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Чеченьчүүд бөөнөөрөө Герман руу зугтаж байна

Германы эрх баригчид Москватай харилцаагаа хэвийн болгохоор чармайж байгаа энэ үед оросоос дүрвэсэн чеченьчүүдийн тоо эрс нэмэгдлээ гэж Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Зургадугаар сар гэхэд л Гамбургт ОХУ-ын харьяат чечень иргэний тоо урьдынхаасаа нэмэгдсэн гэнэ. Тэдний ийн дүрвэж Германд орогнол  хүсч байгаа гол шалтгаан нь амьдралын нөхцөл муу, эрх баригчдын харгис дэглэм гэнэ. Германы цагаач дүрвэгсдийн асуудал эрхэлсэн албаны мэдээгээр Германд орогнол хүсч байгаа нийт хүний 82 хувийг чеченьчүүд эзэлж байна гэснийг Die Welt хэвлэл мэдээлсэн байна.
Хэвлэлийн мэдээгээр бол Умард Кавказын лалын шашинт энэ улсад зарлаагүй иргэний дайн болж, тайван амьдрах нөхцөл алдагдан, амьдрах нөхцөл улам муудаж байгаа гэнэ. Чеченийн  иргэдийн дийлэнх хэсэг ядуу амьдарч байхад Чеченийн удирдагч Рамзан Кадыров сөрөг хүчнийг мөрдөн мөшгиж хэлмэгдүүлж тамлан зовоож, орон байрыг нь шатаадаг гэж дүрвэгсэд ярьжээ. Кадыровын дэглэм сараас сард улам дордож, үүнийг нь шүүмжилсэн хэнийг ч мөрдөн мөшгөдөг болсон гэнэ.

Энэ бүхнээс үүдээд чечень иргэд олноороо эх орноосоо дүрвэж Германд орогнол хүсэх болсон гэж байна. Ганцхан германы Христийн ардчилсан нам дүрвэгсдийн ийм их урсгалыг хүлээн авахгүй байхыг уриалж байгаа юм.
Оросын дүрвэгсэд Германд орогнох эрхийг тэр бүрий авдаггүй, тэдний дөнгөж 5,2 хувьд нь л Германд үлдэх хувь тохиодог байна хэмээн оросын  metrprice.ru сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
Laliinhan yobrobt dajin nemeh gej orj ireed bna!ted eedtei hymyys bis!eersded ni setgeld ni hangalttai bys?Bol yaj ch medeh lalaryyd syy!!!ene dohio ydahgyi manai ylsad ch yrgeljilne!ene ni tyyh dabtagdah dalim bolno!ychir ni bid laliinhantai bainga l harizaatai bolj bna!Tyrk,Kadar,aprikiin ornyyd,esen bysiin lalayydtai ene zasag chini naaldahdaa tyn ch amarhan bolj dee!!!Tednii hyzyynees lalaryydaas holhon bai!!!gesen paiz zyydeg yum uu?yadag yum be?....
дүрвэгсэд ч гэж дээ.Бүгд л эх орноосоо урвагч нар даа.Хэзээ нэгэн цагт эх орондоо эргэж ирнэ ш дээ.Сүүлийн үеийн дайны нэг моод бол дүрвэгч нар болж байна.Тэднийг нутагаасаа дүрвэх, нөгөө газарт нь тосч авах гээд бүгд хуйвалдаан шүү дээ.
Хамгийн их уншсан