ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Филиппиний удирдагч Европын холбоог хараав

Б.БАДРАЛ
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нь Европын холбоог бүдүүлэг үгээр дайрч доромжилсон байна. Европын холбооны зүгээс Ерөнхийлөгч Дутертег хар тамхины наймааны эсрэг явуулж байгаа тэмцэлдээ харгис арга хэрэглэхээ зогсоохыг уриалсан юм. Үүний хариуд Дутерте “Би Европын холбооны зэмлэлийг уншсан. Тэгээд тэдэнд ...you гэж хэлж байна. Франц, Их Британи гэх мэт гишүүн орнууд нь Ойрхи Дорнодод аймшигтай зүйл хийж байсан атал тэд намайг шүүмжилж зүрхэлнэ гэнэ” гэж ууралжээ. Үүний дараа Дутертегийн захиргааны дарга нь Европын холбоог улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг зөвлөж.
Дутерте энэ оны зургадугаар сарын 30-нд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа мансууруулах бодис наймаалагчидтай эрс хатуу тэмцэл явуулж эхэлсэн. Тэмцлийг туйлын харгис хатуу байдлаар явуулж байгаа тул хоёрхон сарын дотор мансууруулах бодисын наймаанд оролцсон гэх 3,5 мянга гаруй хүнийг ямар ч нотлох баримт, шүүхийн шийдвэргүйгээр хороогоод байгаа.
Дутерте ийм харгис аргаар хар тамхины наймаатай тэмцэж байгаадаа огтхон ч харамсдаггүй бөгөөд “Ард түмнээ эрх чөлөөтэй бөгөөд аюулгүй амьдруулахыг хүсч байгаа тул алагдсан гэмт хэрэгтнүүдийг өчүүхэн ч өрөвдөхгүй байна” гэж удаа дараалан мэдэгдэж байсан юм.
Филиппиний Ерөнхийлөгчийн энэхүү тэмцлээ зөвхөн улсын дотоод хэрэг гээд бусад улс, байгууллагууд оролцохыг эрс хатуу эсэргүүцдэг. Жишээлэхэд, АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн шүүмжлэлийн хариуд түүнийг “биеэ үнэлэгчийн хүү” гэсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг “мангуу” гэж дуудаж байсан юм.
Энэ мэтээр АНУ, Европын холбоо, НҮБ ба Филиппиний шинэ удирдлагын хооронд үл ойлголцол нэмэгдэхийн хэрээр тус улсын сөрөг хүчин ихээхэн идэвхжээд байгаа аж. 22-нд Дутертегийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж Филиппиний сөрөг хүчин 2017 он эхээр Дутертег огцруулах кампанит ажил эхлүүлж, түүндээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан залуучуудыг хамруулан жагсаал, цуглаан зохион байгуулах замаар төрийн эргэлт хийхээр төлөвлөөд байгааг АНУ дахь баттай эх сурвалжаас авсан гэж мэдэгдэв. Филиппиний холбогдох албад төрийн төрийн эргэлт гаргах санаархалтай хүмүүсийн бүрэн жагсаалтыг олж авсан тул Ерөнхийлөгчөө ямар ч үнээр хамаагүй хамгаалахад бэлэн гэлээ. Тун удахгүй Филиппин гэдэг улсад бас нэгэн өнгийн хувьсгал эхэлж Ерөнхийлөгчийг дэмжсэн ба эсэргүүцсэн хүмүүсийн хооронд цуст тэмцэл мөргөлдөөн гарч магадгүй боллоо.

0 Сэтгэгдэл