Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Цагаачдад тогтоосон хөл хориог цуцлав
Б.БАДРАЛ

Германы Бауцен хотын эрх баригчид хэт барууны үзэлтнүүд ба Ойрхи Дорнодоос ирсэн цагаачдын томоохон мөргөлдөөний дараа тогтоогоод байсан хөл хоригийг цуцалсан тухайгаа мэдэгдлээ. Ингэснээр насанд хүрэгчдээр харгалзуулалгүй гарах, согтууруулах ундаа хэрэглэх боломжтой болжээ. Согтууруулах ундааны тухайд Германд насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүдийг 16 наснаас эхлэн спиртийн агуулга багатай ундаа худалдан авахыг зөвшөөрсөн байдаг бөгөөд хөл хорио тавигдсанаар өсвөр насны цагаач хүүхдүүд ч герман хүүхдүүдтэй адил эрх эдлэх боломжтой  болно гэсэн үг. Гэхдээ цагаачид амьдардаг нийтийн байруудад дотоод цагийн хуваарийг мөрдсөн хэвээр байх бөгөөд энэ хуваарийн дагуу цагаачид 22 цагаас оройтолгүйгээр байрандаа ирж хоноглох ёстой, биедээ согтууруулах ундаа авч орох хориотой.

Цаашид үймээн гаргахаас сэргийлэх зорилгоор насанд хүрээгүй цагаачдад сарын тэтгэмжийн мөнгийг нь нэг дор өгөхөө больж, сарын хугацаанд бага багаар өгч байхаар болсон байна. Эцэг, эхгүйгээр Германд ирсэн 179 цагаач хүүхэд байгаагаас Бауцен хотод 62 нь амьдардаг.

Есдүгээр сарын 14-нд Бауцен хотод түр орогнох байр хайсан цагаачид ба хотын иргэдийн хооронд зодоон болсон. Зодоон үймээнийг цагаачид эхлүүлсэн. 20 орчим залуус ойролцоо нь цуглараад байсан хэт баруууны үзэлт 80 гаруй залуус руу шил, чулуу нүүлгэснээр үймээн эхэлсэн байна. Үймээнийг зогсоох, оролцогчдыг тараах ажиллагаанд 100 гаруй цагдаа оролцжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан