Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Баяртай дэлхий, Ангарагт очиж амьдрах минь

Нэг сая гаруй хүн эх дэлхийгээ орхин Улаан нүдэн буюу Ангараг гариг руу зорьж тэнд өөрийн соёл иргэншил бий болгохоор төлөвлөж байна гэж америкийн SpaceX компанийн тэргүүн Илон Маск энэ сарын 27-ны өдөр мэдэгдсэн байна. Тэрээр Мексикт болсон Олон улсын одон орончдын холбооны 67 дугаар конгресс дээр Улаан нүдэн гаригийг эзэмших тухай ярилцах үеэр ингэж хэлжээ.
Ирээдүйд дэлхий дээр сүйрэл болж, амьдрах аргагүй болоход хүмүүс гариг хоорондын аялал хийж Улаан нүдэн гариг Ангарагийг эзэмшиж эхлэх болно гэж тэр хэлж байна.
Үнэхээр ийм явдал тохионо гэвэл хүн төрөлхтний нүүдэллэж очиход хамгийн тохиромжтой гариг нь Ангараг гэж баталж байгаа юм. Улаан нүдэн гариг дэлхийтэй хамгийн адил нөхцөлтэй гэнэ. Хөрш Сугар болохоор халуун, Дэлхий ван, Санчир хоёрын дагуулууд болохоор бүр хол гэж байна.
Ангараг руу эхний нислэг хийснээс хойш тэнд шинэ соёл иргэншил байгуулахад 40-100 жил хэрэгтэй гэнэ.

Маскийн удирддаг SpaceX компани одоо Ангараг гариг руу 100 зорчигч, 450 тонн ачаа тээвэрлэж хүргэх чадалтай сансрын хөлөг бүтээж байгаа гэж тэр хэлсэн байна. Нэг хөлөг гэхэд л 12-15 нислэг хийж нийтдээ 10 мянган рейс хийхэд нэг сая хүнийг алсын Ангараг гаригт хүргэх юм байна.
2035 он гэхэд Ангараг гариг хүртэл нисэхэд 80 хоног хангалттай болно, анхны тасалбар 10 тэрбум долларын үнэтэй байх бол цаашдаа зорчигчдын тоо олшроод хоёр дахин нэмэгдэх юм бол үнэ буурч 200 мянган доллар болтол хямдарна гэжээ.
Тус компани Улаан нүдэн гариг руу жолоодлогот хөлгөө ойрын 10 жилд хөөргөнө гэсэн ч тодорхой он хэлэлгүй, 2020 он байж магадгүй гэсэн байна.
Маск бас үүний өмнө Нарны аймгийн аль ч гариг дээр бууж чадах нисэгчгүй хөлгийг 2018 оноос наана хөөргөж туршина гэж байсан юм. Харин жолоодлогот хөлгөө бол 2020-2025 онд хөөргөж магадгүй гэж байжээ. Ангарагийг эзэмших хөтөлбөрийг тэд NASA-тай хийсэн арилжааны нислэгүүдээсээ олсон мөнгөөр санхүүжүүлж байгаа гэнэ.

Ангарагийг эзлэх пуужин нь хүний гараар бүтээгдсэн хамгийн том буюу 122 метрийн урттай, 12 метрийн диаметртэй байх юм гэнэ. Зөөгч пуужингийн эхний хэсэг ITC нь дунд ангиллын Falcon 9 пуужингийн томсгосон хувилбар байх юм байна. Хөлгөө Ангарагт хүргэсний дараа түүнийг дэлхийн тойрог замд оруулах, эх дэлхийд эргүүлэн авчрахад анхны түлшнийх нь долоон хувьтай тэнцэх түлш л хэрэгтэй гэнэ.
ITS хөлөг бүтээх ажилд одоо SpaceX компанийн таван мянган ажилтнаас 50 нь л ажиллаж байгаа бол цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэж жилд 300 сая долларт хүрэх юм бол бизнесмэн энэ тоогоо нэмэгдүүлнэ гэж бас энд ярьжээ. Өөрөөр хэлбэл ажил хурдасч, хөлөг хөөргөх хугацаа наашилна гэсэн байна.

0 Сэтгэгдэл