Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Паоло Фэрнандез: Энхтайвны элч байх нь нэр төрийн хэрэг байдаг

2012 онд анх удаа зохиогдсон “Face of Beauty International” олон улсын гоо бүсгүйн тэмцээн манай улсад болж буй.  Хүн төрөлхтний эв нэгдэл, сайн сайхны бэлгэ тэмдгийн нэг болж чадсан энэхүү тэмцээнд манай улс  2013 оноос оролцож эхэлсэн билээ.

Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадамд оролцогчид нэн ховордоод буй МАЗААЛАЙ баавгайг авран хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн анхаарлыг татахаар төлөвлөсөн байгаа. Мөн тэмцээний хүрээнд 60 гаруй улсын гоо бүсгүйчүүд Монгол Улсын түүх, соёл урлаг, ёс заншилтай танилцахын зэрэгцээ үсрэнгүй хөгжиж буй нийслэл Улаанбаатар хотын маань бүтээн байгуулалт, үзвэр үйлчилгээний газруудаар зочилж, мазаалайн тухай мэдээллийг дэлхий дахинаа хүргэн, сурталчилна.
Харин тэмцээний хаалтын ажиллагаа ирэх сарын 8-нд Буянт-Ухаа цогцолборт болж, тэргүүн титмийн эзнийг тодруулах юм. Манай улсад ирж дэлхийн 60 улсын гоо бүсгүйчүүлтэй титмийн төлөө өрсөлдөх Пуэрто-Рико улсын мисс Паоло Фэрнандезээс тэмцээний талаарх сэтгэгдлийг нь сонслоо.

-Эх оронд маань ирж, бусад улсын үзэсгэлэнт бүсгүйчүүлтэй өрсөлдөхөөр болсон танд баяр хүргэе?
-Баярлалаа. Танай сайхан улсад ирсэндээ баяртай байна. Их сайхан тайван улс шиг санагдлаа. Өнгөрсөн жилийн хугацаанд миний бие их олон хүмүүнлэгийн ажилд оролцож ирсэн. Тухайлбал, эх орондоо зул сарын баярын дуут жагсаал зохион байгуулснаас гадна дауны синдромтой хүүхдүүд болон насанд хүрэгчдэд тусалж дэмжсээр ирсэн. Ингэхдээ санхүүгийн дэмжлэг, хоол хүнс, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байлаа. Мөн энэ хугацаанд нэлээд олон улс орноор явж ажилласан. Сайн сайхан ажил зохион байгуулах эрхтэй энхтайвны элч байна гэдэг нь нэр төрийн хэрэг байдаг юм.

-Энэ удаагийн тэмцээний тухай ямар бодолтой байна вэ?
-Хамгийн гол нь гоё сайхан царай, бие хаагаараа титэм авдаг тэмцээн биш юм. Өөрсдийн оюун ухаан, гоо сайхан дотоод ертөнцөөрөө өөр хоорондоо өрсөлдөж титмийн эзэн болдог гэж хувьдаа боддог.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан