Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ерөнхийлөгч Обамагийн хоригийг давлаа
Б.БАДРАЛ

АНУ-ын парламентын дээд танхим Ерөнхийлөгч Барак Обамагийн хуульд тавьсан хоригийг давж гарчээ. Ерөнхийлөгч Обама нь 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаагаар хохирсон хүмүүсийн ар гэрийнхэнд Саудын Аравийг шүүхэд өгч нөхөн төлбөр нэхэхийг зөвшөөрсөн хуульд хориг тавиад байсан юм. Түүнийг хориг тавьсны дараагаар сенатын гишүүд хоригийг давж гарахаар санал хураахад 100 сенатчийн 97 нь хуулийг дэмжиж, конгресст 348 нь хуулийг дэмжиж 77 нь эсэргүүцсэн байна.

Энэ пүрэв гарагт болох санал хураалтаар Америкийн парламентын гишүүд хуулийг зөвшөөрөхийг дэмжвэл есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны хохирогчдын өмнө их том боломж нээгдэнэ. Энэ алан хядах ажиллагаанд тухайн үед Саудын Арави ба Персийн булангийн бусад орны албан тушаалтнууд оролцсон тухай мэдээ байдаг. Обамагийн хоригийг давж гарснаар хохирогсдын ар гэрийнхэн эдгээр улсын Засгийн газар, тусгай албадыг шүүхэд өгч олон тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэх боломжтой болж байгаа юм.

Ерөнхийлөгч Обама нь энэ хуулийг Саудын Арави болон бусад улстай тогтоосон найрсаг харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж удаа дараа мэдэгдэж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан