Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Оросын хотууд руу дайрч магадгүй гэж анхааруулав
Б.БАДРАЛ

Америк Оросын хооронд Сирийг тойрсон үл ойлголцол нэмэгдэхийн хэрээр нэгнийгээ сүрдүүлсэн мэдэгдэл олон хийх боллоо. Хамгийн сүүлд гэхэд АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби нь Сири дэх хэт даврагсад нь Оросын хотууд руу дайрч, Оросын цэргийн албан хаагчид олноор үхнэ гэсэн утгатай сүржин мэдэгдэл хийлээ. Тэрээр “Сири дэх иргэний дайн үргэлжилсээр байвал хэт даврагчдын бүлэглэлүүд нь Сирид үүсээд байгаа эрх мэдлийн хоосон зайг ашиглан өөрсдийн байлдааны ажиллагаа явуулдаг талбараа нэмэгдүүлэхийг хичээх бөгөөд үүнд нь Оросын ашиг сонирхол, Оросын хотууд орох нь гарцаагүй. Ингэвэл Орос нь цэргийн албан хаагчдаа цогцос хийдэг уутанд хийн нутаг буцааж, нөөц боломжоо үргэлжлүүлэн алдсаар байхын сацуу ахиад онгоцоо ч алдаж магадгүй” гэжээ. Америкийн талын энэхүү анхааруулгыг Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Захарченко тайлбарлахдаа мэргэжлийн дипломатчийн үг гэхээс илүүтэйгээр хяналтдаа ажилладаг хүмүүсийг “барь” гэж турхирч байгаатай адил сонсогдож байна гэжээ.

Сирийн иргэний дайнд АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын эвсэл нь босогчдыг дэмждэг бол оросууд нь Башар Асадаар удирдуулсан хууль ёсны Засгийн газрын талыг дэмждэг. Америкчууд нь Сирийн Засгийн газрын энгийн иргэдийн эсрэг байлдааны онгоц ашиглан бөмбөгдөлт явуулдаг, харгислал үүлддэг гэж буруутгадаг. Харин Башар Асад ба Оросын тал нь Сирийн сөрөг хүчнийг алан хядагчид гэж буруутгадаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан