Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Их Британи 2017 оны сүүлээс Европын холбооноос гарч эхэлнэ

Б.БАДРАЛ


Их Британи нь Европын холбооноос гарах ажиллагааг 2017 оны сүүлээр эхлүүлэх тухай тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ. Европын холбооны тухай гэрээнд нэмэлт оруулсан Лиссабоны тохиролцооны 50 дахь заалтын дагуу ямар ч улс тус холбооноос гарах шийдвэр гаргах эрхтэй. Энэ тухайгаа албан ёсоор мэдэгдээд, шийдвэр гаргаснаас хойш гарах ажиллагаа хоёр жил үргэлжилж болно гэсэн байдаг. Тэгэхээр 2017 оны сүүлээр Европын холбоог орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдээд 2019 оны сүүлээр Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улс нь Европын холбооны гишүүн байхаа болино.

Тереза Мэйгийн өмнөх Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь британичуудыг тус холбооны гишүүн байх хатуу эрмэлзэлтэй гэдгийг харуулж чадвал нэг талаас Европын холбоон доторх Их Британийн онцгой эрх, нөгөө талаас Их Британи дахь өөрийн намын нэр төр ба албан тушаалд нь онцгой сайн гэж тооцсон юм. Үүний тулд тэрээр Их Британий иргэдийн дунд Европын холбооноос гарах уу эсвэл үлдэх үү гэсэн санал асуулга явуулаад бүтэлгүйтсэн. Үр дүнд нь Их Британи Европын холбооноос гарахаар болж, Дэвид Кэмерон Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан