Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Европ амласан 3 тэрбумаа өгсөнгүй гэж Турк буруутгав
Европын холбоо дүрвэгсдийн асуудлын шийдэхэд дэм болгон өгөхөөр амласан 3 тэрбум еврогоо өгсөнгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган буруутгажээ. Эрдоган  Анкарад үг хэлэхдээ “Одоо Туркт 3 сая дүрвэгч амьдарч байна. Бид Ерөнхий Ассамблейд очихдоо энэ сэдвийг НҮБ-аар хэлэлцүүлсэн. Гэтэл хэн ч сэдвийг хөндөхгүй байгаа нь яваандаа мартуулахыг хүсч байгаа мэт сэтгэгдэл төрж байна. 3 тэрбум евро өгнө гэж амалчихаад хэлсэндээ хүрээгүй. Амласан хугацаа дуусах гээд байтал ердөө 179 сая евро орж ирсэн” гэж зэмлэжээ.

Европын холбооны өгнө гэж амалсан мөнгийг Турк өөрийн хэрэгцээнд ашиглах гээгүй дүрвэгсдийн амьдрах орчныг сайжруулах, эм, хүнсээр хангахад зарцуулах гэж байгаа хэмээн Эрдоган онцолж. Тэрээр “Энэ мөнгө дүрвэгсдийнх болохоос биднийх биш. Гэтэл ам гарчихаад биелүүлэхгүй байна. Тэгээд бас дээр нь ахиад 3 тэрбум евро өгөх ч юм шиг яриад байгаа ч эхний амлалтаа биелүүлэхгүй байна. Бид тэсрэх бөмбөгнөөс зугатаж байгаа хүмүүсийн өмнө хүлээсэн хүмүүнлэгийн болон исламын шашны үүргээ биелүүлнэ” гэв.

Одоогийн байдлаар Туркт Сирийн 2,7 сая, Иракийн 300 мянга гаруй дүрвэгсэд амьдарч байна. Тэдний нэг хэсэг нь Сиритэй хил залгаа бүс нутагт майхан хотхонуудад амьдарч байгаа бол нөгөө хэсэг нь Туркийн мужуудаар тархан суурьшжээ. Дүрвэгсдийг байршуулахад шаардлагатай хамгийн наад захын хэрэгцээг хангахын тулд Туркийн Засгийн газар төсвөөсөө 20 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан тухайгаа нэг бус удаа мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан