Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Эдвард Сноуден “Yahoo” бүртгэлээ арилгахыг уриалав

Б.БАДРАЛ


“Yahoo Inc” компани нь Америкийн тусгай албадын хүсэлтээр хэрэглэгчдийнхээ электрон шууданд ирсэн бүх мэдээ, захидлыг нууцаар шалгадаг тусгай программ боловсруулан ашиглаж байсан нь ил болжээ. Энэ тухайд тус компанид ажиллаж байсан хүмүүс “Ройтер” агентлагт мэдэгдсэн аж. Тэдний мэдээлснээр “Yahoo Inc” нь Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын газрын даалгавраар “Yahoo Mail”-д бүртгэлтэй олон зуун сая хэрэглэгчдийн бүх захидлыг сканердан шалгах болсон. Ямар төрлийн мэдээлэл хайж байсан нь нууц. Ямар ч л байсан электрон захидал эсвэл хавсарган явуулсан файл дотроос тусгай дараалал бүхий тэмдэгт хайж байсан гэдэг нь тогтоогдсон.

“Yahoo Inc” компанийн тэргүүн Марисса Мэйер тусгай албадын шаардлагыг хүлээж авах шийдвэр гаргасны дараа удирдах албан тушаалтай олон хүн эсэргүүцэн ажлаа орхиж гарсан аж. Тухайлбал, мэдээллийн аюулгүйн албаны дарга Алекс Стамос тус компанийг орхин гарч “Facebook Inc”-ийн аюулгүйн албанд орсон. Урьд нь АНУ-ын интернэт компаниуд тусгай албадын хүсэлтээр хэрэглэгчдийнхээ хадгалж үлдсэн мэдээллийг унших эсвэл цөөн тооны хэрэглэгчдийг онлайнаар хянах гэх мэтээр хязгаарладаг байсан бол “Yahoo Inc” анх удаагаа имэйл хаягаар ирж байгаа бүх захидлыг бүгдийг нь хянасан үйлдэл хийсэн гэдгийг судлаачид онцолжээ.

Америкийн тусгай албадын нууцыг илчилсэн Эдвард Сноуден “Yahoo ашигладаг уу? Тэд хэзээ нэгэн цагт таны бичиж байсан бүгдийг сканердсан, хуулийг үл тоосон. Бүртгэлээ өнөөдөр нэн даруй хаа” гэсэн зөвлөгөө өгчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан