Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Тархи том тусам удаан эвшээдэг
Амьтдын эвшээх хугацаа ба тархины хэмжээ хоорондоо хамааралтай байдгийг Нью-Йорк мужийн Онеонтегийн хотын их сургуулийн сэтгэл судлаачид  тогтоожээ. Тэд хүн, бич, заан, хулгана, үнэг, зараа гэх мэт амьтны эвшээлгэж байгаа олон тооны видео бичлэгт дүн шинжилгээ хийгээд ийм нээлт хийсэн байна. Тэд нээлт хийсэн судалгаагаа “Biology Letters” сэтгүүлд хэвлүүлж.
Тархины давхарга дахь нейроны  тоо цөөн байдаг амьтны  эвшээх хугацаа мэдрэлийн систем нь илүү хөгжсөн хөхтөн амьтдаас богино байв. Тухайлбал, хөхтөн амьтдын дотроос хүн хамгийн удаан буюу зургаан секунд орчим эвшээлгэж байжээ. Хүний тархины гадаргад ойролцоогоор 12 сая нейрон байдаг. Аварга том тархитай зааны эвшээх хугацаа хүнийхтэй ойролцоо зургаан секунд. Гэтэл тархины гадарга дахь нейроны тоо нь цөөн хулганы эвшээх хугацаа нь 1,5 секунд.
Эвшээх хугацаа  ба тархины хэмжээ хоорондын хамаарал нь эвшээх үед тархины цусан хангамж идэвхжин, хөрдөгтэй холбоотой гэж эрдэмтэд үзсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан