Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сирийн Засгийн газрыг ялалт байгуулахаас өрнөдийнхөн яагаад айдгийг тайлбарлав

Б.БАДРАЛ


Сирийн иргэний дайнтай холбоотой асуудлаар ОХУ-тай хамтран ажиллахгүй гэдгээ АНУ өчигдөр мэдэгдсэн. Иймд Сири дэх байдал ойрын үед улам хурцдаж болзошгүй тухай мэргэжилтнүүд анхааруулж байна. Америк тэргүүтэй өрнөдийн гүрнүүд Сирийн хууль ёсны Ерөнхийлөгч Башар Асадад бүх бурууг тохож байгаа. Харин Башар Асад өөрийн явуулж байгаа үйл хэрэг зөв гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тэрээр өрнөдийнхөн яагаад өөрийг нь юм болгонд буруутгаж байгаа, яагаад өөрийнх нь удирдаж байгаа хүч ялна гэхээс ингэтэл эмээгээд байгааг тайлбарлажээ. Асад “Сирийн ялалт нь хэнээс ч үл хамаарсан, бие даасан хөгжлийн үзэл санааг дэлхий даяар тархахад хүргэх бөгөөд үүнээс л Өрнө дахин хамгийн ихээр эмээж байгаа юм” гэжээ. Бие даасан хөгжлийн үзэл санаа гэдгээр хөгжиж буй, бууурай улс болгон Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын амыг харж, тэдний хэлсэн, шийдсэнээр явдаг байдал арилна гэж хэлж байгаа байх. Зөвлөлт задран унаснаас хойш хүчний тэнцвэр алдагдаж АНУ, Европын холбооны гишүүн орнууд, НАТО нь таалагдаагүй улсаа бөмбөгдөж, эдийн засгийн хориг арга хэмжээ авч, төрийн эргэлт гаргах боллоо гэж эрс шүүмжилдэг хүмүүс цөөнгүй.

Энэ зуур америкчууд Башар Асад ба түүний ойрын хүрээллийг устгах боломжийг судалсан тухай “The Washington Post” сонин мэдээлэв. Тус сонинд бичсэнээр Америкийн Төрийн департамент, ТТГ, Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны хамтарсан хуралдаан болж Сирийн мөргөлдөөнд зэвсэг, цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох боломжийг судалжээ. Тэд Алеппо хотыг Башар Асадын арми эзэлбэл Сирид Америкийн хүрэхээр чармайж байгаа алан хядлагын эсрэг зорилтууд алдагдана гэдэг дээр санал нийлж. Ийм зүйл болгуулахгүйн төлөө авч болох арга хэмжээний дотор Асадын онгоц хөөрдөг талбайг далавчит пуужингаар дайрах боломж ч орсон байна. Хамгийн сонирхолтой нь Сирийн удирдлагын эсрэг “кинетик үйлчлэл үзүүлэх боломжийг” дэмжсэн гэнэ. Кинетик үйлчлэл гэж Асад ба түүний ойрын хүрээллийн хүмүүсийг устгахыг хэлж байгаа нь ойлгомжтой.
0 Сэтгэгдэл
АНУ угаасаа хумсаа нуусан муур шиг л аашилдаг жинхэнэ гахайнууд
Хамгийн их уншсан