Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
НҮБ шинэ тэргүүнээ маргааш сонгоно
Португалийн иргэн Антониу Гутерришийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох санал хураалтыг аравдугаар сарын 13-ны пүрэв гарагт явуулна гэж НҮБ-ын Ерөнхий ассамблей мэдэгджээ.

“Гишүүн улсууд түүний /Гутерриш / төлөө саналаа өгч сонгоно байх гэж би хүсч байна” хэмээн НҮБ-ын Ерөнхий ассамблейн дарга Питер Томсон захидалдаа дурдсан байна. 

Тэрээр санал хураалт 13-ны өдөр болох тухай баримт бичгийг гишүүн орнуудаас НҮБ-ын дэргэд суугаа бүх төлөөлөгчдөд  хүргүүлсэн байна.

Португалийн Ерөнхий сайд асан Гутерришийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэмжиж байгаагаа үүний өмнө илэрхийлсэн юм.

67 настай Гутерриш 1995-2002 онд Португалийн Ерөнхий сайд, 2005-2015 онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссараар ажиллаж байсан юм. 2016 оны дөрөвдүгээр сараас Португалийн Төрийн зөвлөхийн ажил хашиж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан