Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Э.Цэрэнбат: Жуулчдын 80 хувь нь эзгүй байгальд морь унах дуртай байдаг
“Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галарейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд мэргэжлийн зурагчдын бүтээл бус ажлаа хийж явсан аялал жуулчлалын салбарынхны дуранд үлдсэн нүүдэлчин ахуйг харуулсан зургууд дэлгэгдсэнээрээ онцлогтой. Тус үзэсгэлэнийн талаар зохион байгуулагч Э.Цэрэнбаттай цөөн хором ярилцлаа.

-Үзэсгэлэнд мэргэжлийн гэрэл зурагчны бүтээл ороогүй гэсэн. Хэчнээн хүний хөдөлмөр шингэсэн зургуудыг дэлгэсэн байгаа вэ?
-Аялал жуулчлалын салбарынхан анх удаа яамныхаа дэмжлэгтэйгээр 30 гаруй зурагтай үзэсгэлэн гаргалаа. Аялал жуулчлалын салбарынхан үйл ажиллагаа ингэж зохион байгуулж явуулдаг юм гэдгийг харуулахыг зорьсон. Энд мэргэжлийн гэрэл зурагчид гэхээсээ илүү аялал жуулчлалын компаниуд жуулчдад зарж мөнгө олдог Монголын нүүдэлчин ахуйг дүрсэлсэн гэрэл зургуудыг дэлгэсэн байгаа. Хорь гаруй аялал жуулчлалын компани болон хувь хүмүүсийн бүтээл тавигдсан. Үзэсгэлэнд 200 гаруй зураг ирсэн ч 30 гаруйг нь шалгаруулж дэлгэсэн нь энэ.
-200 бүтээлээс 30-ийг нь сонгож авна гэдэг амаргүй. Ямар шалгуур тавив?
-Бид нүүдлийн аялал жуулчлалын нэгэн элемент. Энэ дотроос жуулчид юу үзэхийг хүсдэг вэ гэхээр тэмээн жингийн цуваа эсвэл говьд мандаж байгаа өглөөний нар зэрэг байгалийн сайхан, соёл иргэншлийг л харахаар ирдэг. Энэ маань аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж байгаа юм л даа.Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг илүү харуулсан зургуудыг сонгосон.
-Үзэсгэлэнд гаднаас ирсэн төлөөлөгчид оролцоно гэж сонссон. Хэчнээн хүн оролцохоор ирсэн бэ?
-Энэ сарын10-13-ны хооронд “Торгоны замын аялал жуулчлал” гэсэн олон улсын форум болно. Энэ форумд оролцохоор ирсэн 30 гаруй орны 200 гаруй төлөөлөгч үзэсгэлэнг үзэх юм. Дотоодын гэхээсээ илүү гадаадынхан ихээр үзэж байна.

-Ер нь жуулчид юу үзэж, юу хийхийг илүүд үздэг юм бол?
-Гадаадаас ирсэн хүмүүс ихэвчлэн амьд байгаль, соёл уламжлалыг илүү ихээр сонирхдог. Ирсэн жуулчдын 80 хувь нь эзгүй байгаль дээр морь унах дуртай байдаг. Морь унаж ая тааваараа аялах нь аялал жуулчлалын нэгэн бүтээгдэхүүн. Мөн үндэсний өв соёл, айраг цагаан идээгээ яаж бэлтгэж байгааг харахыг хүсдэг. Энэ бүгдийг харуулсан хоёр цагийн үйлчилгээг манай аялал жуулчлалын байгууллага явуулдаг байгаа.

0 Сэтгэгдэл