ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хятадын загасчдын эсрэг зэвсэг хэрэглэнэ гэж анхааруулав
Өмнөд Солонгосын эрх баригчид нь тус улсын мэдлийн усанд хууль бусаар агнуур хийж байгаа хятад загасчдын эсрэг зэвсэг хэрэглэхэд бэлэн тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаны даргын орлогч Чи Чун Же “Хятадын загасчдын зүгээс хийсэн зөрчил болгонд бид идэвхтэй хариу үзүүлэх болно. Үүндээ бид тороор шүүрдэгч, тор хаягч гэх мэт усан онгоцыг баривчлахаас эхлээд шаардлагатай тохиолдолд зэвсэг хэрэглэх хүртэл боломжтой бүх л аргыг хэрэглэнэ” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын загас агнуурын тороор шүүрдэгч завь Өмнөд Солонгосын мэдлийн усанд хууль бусаар агнуур хийж байгаад илчлэгдэхдээ Солонгосын эргийн хамгаалалтын завийг мөргөж зугатсан хэрэг гарсан. Мөргүүлсэн завь живж, хэргийн эзэн эсэнд мэнд зугтсан бол мөргөсөн завь Хятадын мэдлийн ус руу орж амжилттай зугатсан байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам нь Өмнөд Солонгосын зүгээс хийсэн энэхүү мэдэгдлийг хариуд болж өнгөрсөн үйл явдалд илүү ул суурьтай, тайван хандах шаардлагатай байгааг онцолсон байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид нь тус улсын мэдлийн усанд хууль бусаар агнуур хийж байгаа хятад загасчдын эсрэг зэвсэг хэрэглэхэд бэлэн тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаны даргын орлогч Чи Чун Же “Хятадын загасчдын зүгээс хийсэн зөрчил болгонд бид идэвхтэй хариу үзүүлэх болно. Үүндээ бид тороор шүүрдэгч, тор хаягч гэх мэт усан онгоцыг баривчлахаас эхлээд шаардлагатай тохиолдолд зэвсэг хэрэглэх хүртэл боломжтой бүх л аргыг хэрэглэнэ” гэж мэдэгдсэн байна.Өнгөрсөн долоо хоногт Хятадын загас агнуурын тороор шүүрдэгч завь Өмнөд Солонгосын мэдлийн усанд хууль бусаар агнуур хийж байгаад илчлэгдэхдээ Солонгосын эргийн хамгаалалтын завийг мөргөж зугатсан хэрэг гарсан. Мөргүүлсэн завь живж, хэргийн эзэн эсэнд мэнд зугтсан бол мөргөсөн завь Хятадын мэдлийн ус руу орж амжилттай зугатсан байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам нь Өмнөд Солонгосын зүгээс хийсэн энэхүү мэдэгдлийг хариуд болж өнгөрсөн үйл явдалд илүү ул суурьтай, тайван хандах шаардлагатай байгааг онцолсон байна.
0 Сэтгэгдэл
























