Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Йемений босогчид АНУ-ын хөлгийг буудаагүй гэв

Улаан тэнгист байсан АНУ-ын тэнгисийн цэргийн хөнгөн хөлгийг пуужингаар буудсан хэрэгт бид оролцоогүй гэж Йемений босогчид мэдэгдсэнийг Франс Пресс агентлаг дамжууллаа.

Цэргийн хөлгийг буудахад босогчид оролцсон гэсэн мэдээлэл гарсныг тэд “Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээ” гэж няцаасан байна.
Йемены хуситууд ч бас америкийн цэргийн хөлгийг буудсан пуужин өөрсдийнх нь хянаж байгаа газар нутгаас хөөрөөгүй гэж мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Йемений эрэг орчим олон улсын усан бүсэд байсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг рүү пуужингаар харвасныг Пентагоны төлөөлөгч хуситуудын хянаж байгаа нутгаас харвалаа гэж мэдэгдсэн. Харин хуситууд үүнийг няцаасан юм.

Гэтэл үүний учрыг олж тогтоож чадаагүй байтал аравдугаар сарын 12-ны лхагва гарагт Йемений эрэг орчмоос мөн л хусит босогчдын хянаж байгаа газраас дахиад л америкийн цэргийн хөлөг рүү пуужингаар харвасан байна.

2014 оноос Йеменд нэг талаас шийтийн  хөдөлгөөний хусит босогчид болон экс ерөнхийлөгч Али Абдалле Салехын армийн хэсэг, нөгөө талаас засгийн газрын цэрэг босогчид өөр зуураа мөргөлдөн зэвсэгт тэмцэл өрнөөд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан