Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Германчуудын хадгаламжийн хэмжээ 5,4 их наяд еврод хүрчээ

Б.БАДРАЛ


Германы иргэд 5,401 их наяд еврогийн банкны хадгаламж, үнэт цаас, даатгалтай. 2016 онд хамгийн баян германчуудын хадгаламжийн хэмжээ хамгийн хурдан нэмэгдсэн.

Германы Холбооны банк энэ сарын 19-нд иргэдийн хадгаламжийн тухай гаргасан тайландаа энэ тухай дурджээ. Тус тайлангийн мэдээгээр 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар Германы хувь хүмүүсийн банкны хадгаламж, эзэмшдэг үнэт цаасны хэмжээ өнгөрсөн жилийнхээс 169 тэрбумаар өсч 5,401 их наяд еврод хүрчээ. Үүнтэй зэрэгцээд өр, зээлийн хүүгийн хэмжээ  45 тэрбум еврогоор нэмэгдсэн байна.

Германы эдийн засгийн судалгааны төв “DIW”-ийн мэдээгээр чинээлэг германчуудын хөрөнгийн хэмжээ сүүлийн үед хамгийн хурдан өсч байгаа аж. Хурдан өсч байгаа шалтгаан ба чинээлэг германчууд ямар хүмүүс байгааг тодруулахын тулд тус төвөөс сая ба түүнээс их еврогийн хөрөнгөтэй 130 хүний дунд асуулга явуулж. Асуулгаас үзвэл сая еврогийн хөрөнгөтэй дундаж герман хүн нь эрэгтэй, 50 гарсан, жирийн герман хүнээс хавьгүй өндөр боловсролтой.
40 хүртэлх насны саятнуудын 3/4 нь хөрөнгө өвлөсөн эсвэл өндөр үнэтэй бэлэг авсны ачаар хөрөнгийнхөө хэмжээг улам ихээр нэмэгдүүлсэн бол 18 хувь нь нэг бус удаа хөрөнгө өвлөж, үнэтэй бэлэг авч байжээ. Өвлөн авсан хөрөнгийн хэмжээ, бэлэгний үнэ маш өндөр тул богино хугацаанд улам чинээлэг болж байсан. Баян германчуудын 60 хувь нь хөрөнгө өвлөн авсны ачаар үндсэн хөрөнгөө бүрдүүлж чадсан бол 1/3 нь бизнес эрхлэн баян чинээлэг болсон аж. Гэтэл 40-өөс дээш насны дундаж орлоготой германчуудын 30 хувь нь их хэмжээний хөрөнгө өвлөн авч байжээ.

Статистик мэдээгаар Германы дундаж саятан нь 2,9 сая еврогийн хөрөнгөтэй байдаг бол дундаж герман хүн 85 мянган еврогийн хөрөнгөтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан