Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хятад сансрын нисэгчид харь гаригийнхантай уулзана гэж найдаж байна

Хятадын сансрын жолоодлогот "Шэньчжоу-11” хөлгийн багийн хоёр гишүүний нэг Чэнь Дун “одоохондоо харь гаригийнхныг олж хараагүй л байна, гэхдээ уулзана гэдэгтээ итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Хятад улс өнгөрсөн даваа гарагт Өвөр монголын говь дахь сансрын "Цзюцюань" буудлаас өөрийн сансрын жолоодлогот "Шэньчжоу-11" хөлгийг амжилттай хөөргөсөн юм. "Чанчжэн-2F" зөөгч пуужингийн тусламжтай хөөргөсөн хөлгийг сансрын нисэгч Цзин Хайпэн даргалж түүний хамтрагчаар  Чэнь Дун нисч яваа юм.

Сансрын хоёр нисэгч нислэгийг удирдах төвд өөрсдийн ажил,  амьдрал, эрүүл мэндийн талаар мэдээлэхийн зэрэгцээ Синьхуа агентлагийн сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэж шинэ шинэ мэдээлэл  текстээр, дүрс болон дууны бичлэгээр дамжуулж байгаа юм.

“Хятадын нэг сурагч биднийг харь гаригийнхныг олж харав уу гэж асуусан. Одоохондоо хараахан хараагүй л байна, гэхдээ харна гэж найдаж байна” гэж Чэнь Дун нисэгч Синьхуа  агентлагт зориулж бичжээ.

Багийн ахлагч Зян Хайпиний хувьд сансарт гурав дахь удаагаа нисч байгаа, хамгийн анх 2008 оны есдүгээр сарын 25-нд нисч байж. Харин Чэнь Дуны хувьд сансарт анх удаага нисч байгаа нь энэ. Тэд энэ удаа сансарт шинжлэх ухаан, анагаах ухааны олон туршилт хийх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан