Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Венесуэлийн парламент Ерөнхийлөгчөө огцруулах үйл ажиллагааг эхлүүллээ

Венесуэлийн парламент гүйцэтгэх засаглалаа Үндпсэн хууль зөрчсөн гэж буруутгаад ерөнхийлөгч Николас Мадурог эргүүлэн татах үйл явцыг эхлүүлснээ зарлалаа.  Хууль тогтоох байгууллага ням гарагт онцгой хуралдаан зарлаж хэлэлцээд ийм шийдвэр гаргажээ.

Энэ хуралдаанаас гаргасан есөн зүйл бүхий тогтоолд хамгийн гол нь “Гүйцэтгэх засаглал Үндсэн хуулийг зөрчиж, төрийн эргэлт хийхэд бэлтгэсэн” гээд “Николас Мадурог ерөнхийлөгчийн албан тушаалаас эргүүлэн татах үйл ажиллагааг эхлүүлэх” гэж заажээ. Депутатууд бас “Ерөнхийлөгчийг огцруулах санал асуулгыг зогсоосны төлөө Венесуэлийг Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх, Үндэсний сонгуулийн хорооны таван гишүүнийг томилох, Дээд шүүхийн шинэ гишүүдийг томилох асуудаэл хэлэлцсэн байна.

Үндэсний сонгуулийн хороо өнгөрсөн пүрэв гарагт хуралдаад ерөнхийлөгчийг огцруулах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах эсэх талаар гарын үсэг цуглуулах ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан юм. Гарын үсэг цуглуулах ажил энэ сарын 26-наас 28-нд болох ёстой байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан