Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Том банкууд 2017 оноос Британиас гарч эхэлнэ

Их Британид үйл ажиллагаа явуулдаг том банкууд 2017 оны эхний өдрүүдээс эхлэн тус улсыг орхин гарч эхлэх бөгөөд одоо бэлтгэл ажлаа ид хийж байна. Британийн банкируудын ассоциацын тэргүүн Энтони Браун “Guardian” сонинд бичихдээ Европын холбооноос гарахтай холбоотой тодорхойгүй байдлаас болж банкууд энэ оны сүүлээс эхлэн тус улсыг орхин гарч эхэлнэ гэж анхааруулжээ. Тэрээр “Зул сараас өмнө олон банк гарахаар төлөвлөж байгаа бол том банкууд нь дараа жилийн эхний улиралд багтан гарна” гэжээ. Мөн үүнтэй холбоотойгоор өөр улс руу нүүсний дараагаар харилцагч нартаа үйлчилгээ үзүүлсэн хэвээр байх, гарах явцыг хамгийн алдагдал багатайгаар хийх боломжийг судлах баг байгуулан ажиллаад эхэлсэн тухай хэлсэн байна.  Brexit-ийн дараагаар Их Британи нь эдийн засгийн харилцаа холбоогоо Европын холбооноос бүрэн тасалвал жилийн дотор 81 тэрбум ам.долларын татвар авч чадалгүй алдагдал хүлээх тухай “Таймс” сонин мэдээлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан