ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Венесуэлийн шоронгийн хоригдлууд хоёр ч нөхрөө алаад идчихэж

Венесуэлийн шоронд бослого гарч энэ тэмцэл нэг сар хэртэй үргэлжлэх үеэр эндхийн хоригдлууд хоёр ч хоригдлыг зэрлэгээр хөнөөн махыг нь идсэн хэрэг гарчээ хэмээн The Independent хэвлэл мэдээлжээ.
Энэ талаар амь алдсан нэг хоригдлын эцэг Хуан Карлос Херрара нь сэтгүүлчдэд яриа өгөхдөө мэдэгдсэн байна. Тэрээр энэ аймшигт явдлыг нүдээр үзсэн нэгнээс сонссоноо хэлжээ. Гэрчийн хэлснээр бол 40 хүн хоёр хоригдол руу нэгэн зэрэг дайрч зодож алаад цусыг нь юүлэхийн тулд дүүжлээд дараа нь махыг нь хэсэг хэсэг болгон хооллосон гэнэ. Хоригдлууд амиа алдагчийн махыг нь зөөллөхийн тулд алхаар зодож давтсан гэжээ.
Венесуэлийн Засан хүмүүжүүлэх яам ч эмх замбараагүй байдлын үеэр хоёр хоригдол сураггүй алга болсон гэдгийг баталсан ч албаны нэг хүн хоригдлууд махыг нь идсэн гэдгийг няцаасан байна.
Венесуэлийн шоронд хоригдлууд эмх замбараагүй байдал үүсгэн албаны мэдээгээр 120 орчим хоригдол байсан гэсэн ч үнэн хэрэгтээ 350 хүн байсан нь үймээн гаргаж, хоёр ч хянагч, энд ирсэн найман хүнийг барьцаалсан хэрэг гарсан юм.

0 Сэтгэгдэл