Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ХҮСЭЛ АВАЙ... тоглолт тун удахгүй


Алтан нар үдшээр жаргаж үүрээр өндийнө
Амрагсэтгэлийн нар алаг зүрхэнд үүрд мандана.

Монголчуудын дахин давтагдашгүй соёлын дархлаа болсон уртын болон ардын дуугаа залуу үед сонирхолтой, шинэлэг хэлбэрээр түгээн дэлгэрүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвидаг дуучид бол яахын аргагүй уртын дуучин, МУСТА Дэлгэрсайханы Жавхаасайхан, Дүүрэнгийн Үүрийнтуяа нар юм.
СУИС-ийн Уртын дууны ангийг МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэрийн удирдлаган дор суралцаж төгссөн. Тэд анхны хамтын бүтээл болох  “Язгуур” цомог, “Аргагүй амраг” анхны хамтарсан тоглолтоо амжилттай хийж байсан. Уг тоглолт нь ардын болон уртын дуунуудыг орчин үеийн хөгжмийн төрөлтэй хослуулан харилцаа дуу, этник байдлаар үзэгчдийн хүртээл болгосноороо онцлог байлаа.  Тэгвэл энэ удаад эрхэм дуучид ХҮСЭЛ АВАЙ... хэмээх өвөрмөц нэртэй  тоглолтоо Монгол Бөхийн Өргөөнд 2016 оны 11-р сарын 4-ний өдөр хийх гэж байна.
 Тоглолтонд СУИС-ийн Морин хуурын чуулга, СУИС-ын уртын дуучид, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, хийлч Дээгий, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Алтанжаргал, Nature dance продакшн зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.
Ардын болон уртын дуугаа сэтгэлд шингэтэл эгшиглүүлж үндэсний соёл урлагаа бахдан бахдан жарган суухийг хүсвэл ХҮСЭЛ АВАЙ... тоглолтонд саатан морилохыг урьж байна.

ХҮСЭЛ АВАЙ... тоглолт таныг хүслийн чандад аялуулж, сэтгэл зүрхийг тань хөвсөлзүүлэн, ардын дуундаа уяран уусан шингэх тааламжит мэдрэмжийг төрүүлэх болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан