ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Мосулд болж байгаа үйл явдалд Ромын Пап цочирдож, Трамп бухимдав

Б.БАДРАЛ
Христийн шашны католик урсгалын тэргүүн, Ромын пап Франциск нь Иракийн Мосул хотод болж байгаа дайны харгислалд цочирдож буйгаа мэдэгджээ. Тэрээр тун эгзэгтэй энэ цаг үед Иракийн ард түмнийг дэмжиж байгаагаа мэдэгдээд “Урт хугацааны туршид үйлдэгдэж байгаа харгислал, хэрцгийлэлийн золиос болж буй гэмгүй иргэдийг ислам эсвэл христийн шашинтан гэж ялгалгүйгээр бидний сэтгэл цочирдон эмзэглэж байна. Золиос бологсдын дотор хүүхэд олон байна. Энэ хэрцгийлэл биднийг хэлэх үггүй болгож байна” гэжээ.
Иракийн Найнава мужийн төв Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа аравдугаар сарын 17-нд эхэлсэн. Тус ажиллагаанд “Лалын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг Иракийн арми, курдуудын өөрийгөө хамгаалах “пешмерга” бүлэглэл, шиитүүдийн сайн дурын бүлэглэл гээд нийт 60 мянга гаруй хүн оролцож байгаа. “Лалын улс”-ын алан хядагчид Мосул хотыг хоёр жилийн өмнө эзэлж Ирак дахь өөрийн “нийслэл” болгоод байсан юм.
Иракийн арми Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа эхлүүлж байгааг Америк дэмжиж, алан хядагчдын байрлал руу агаараас цохилт өгч байгаа. Гэтэл Америкийн Ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигч Дональд Трамп нь Мосулыг чөлөөлөх ажиллагааг эрс шүүмжлэв. Тэрээр “Twitter” дээрээ “Мосул руу хийж байгаа дайралт бүрэн сүйрэл болж хувирлаа. Бид бэлдээд бай гээд тэдэнд хэдэн сарын өмнөөс анхааруулсан шүү дээ. АНУ тун тэнэг харагдаж байна. Трампын төлөө саналаа өгцгөөж ахин ялцгаая” гэж жиргэжээ.
Трамп нь Ойрхи Дорнодод Обамагийн явуулж байгаа бодлогыг шүүмжилсээр ирсэн. Тэрээр энэ тухайд “Ливи тогтвортой байв. Сири бүрэн хяналтад байсан. Египет АНУ-ын холбоотон, шашны бус үзэлт Ерөнхийлөгчийн мэдэлд байсан. Иракт хүчирхийлэл намжих тийшээ хандаад байв. Одоо бидний “Лалын улс” гэж нэрлэсэн зүйлийг эхлүүлсэн бүлэглэл нь үгүй болоход ойрхон байсан. Иран эдийн засгийн хориг арга хэмжээнд нухлуулж байсан. Гэтэл Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны нарын явуулсан бодлогын үр дүнд Ливи нуранги болж, Америкийн Элчин сайд алагдсан, “Лалын улс” тэнд шинэ түшиц газартай боллоо. Сири иргэний дайны галд автаж, “Лалын улс” газар нутгийнх нь ихээхэн хэсгийг хянаж байна. Европ ба АНУ-д цагаачдын хямрал нүүрлээд байна” гэж мэдэгдэж байсан.

0 Сэтгэгдэл