Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Канадын асрамжийн газрын сувилагч найман өндөр настныг хөнөөжээ
Канадын Онтариа мужийн өндөр настны асрамжийн газрын сувилагч 49 настай Элизабет Трэйси Маи Феттлауферийг ахмад настнуудын амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилсан байна.  Мөрдөн байцаалтын явцад энэ эмэгтэй 2007-2014 оны хооронд 75-96 настай найман ч өндөр настныг төрөл бүрийн эм бэлдмэл хэмжээнээс нь  хэтрүүлэн өгч  хөнөөсөн болохыг тогтоожээ.

Тэдний долоог нь Вудсток хотын асрамжийн газарт, нэгийг нь Лондонд хөнөөсөн байжээ. Энэ хоёр хот Онтарио мужийн баруун өмнөд нутагт байдаг гэнэ.

1995 онд Онтариагийн сувилагчийн коллеж төгссөн Элизабет Трейсигийн сувилагчаар ажиллах лицензийг өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр цуцалсан байна.  Улмаар сувилагч эмэгтэйг Вудсток хот дахь өөрийн нь гэрээс баривчилжээ. Одоо хууль сахиулагчид өвчтөнүүдийн өвчний түүх, сувилагч бүсгүйн интернетийн сүлжээнд бичсэн мэдээллүүдийг судлан түүний сэтгэцийн байдлыг тогтоохоор ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан