Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ж.Вердийн “Аида” Н.Туулайхүүгийн удирдсанаар үзэгчдэд хүрнэ

УДБЭТ-ын тайзнаа 2011 оны дөрөвдүгээр сард тавигдаж байсан Ж.Вердийн “Аида” дуурь энэ сарын 29-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдсанаар үзэгчдийн хүртээл болох нь. Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт энэхүү дуурьт УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын нэгдсэн найрал дуучид, УДБЭТ-ын балетын жүжигчид оролцон тоглох юм байна. Энэхүү дуурь нь 1871 оны зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавигдсан даруйдаа амжилт олж, тэр өдрөөс хойш дэлхий дахины сонгодог театр бүрийн урын санд заавал ордог гайхамшигт дуурь болсон билээ. Францын “их дуурийн” онцлог бүрийг хурц зөрчил, өрнөл, тэмцэл бүхий шүлэг, төгс төгөлдөр ари, дуэт, чуулга, найралтай хослуулан тавьснаараа хөгжмийн зохиолч энэхүү дуурийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж чадсан байдаг. Сонирхолтой нь, 150,000 франк буюу өнөөдрийн ханшаар 200,000 ам.долларын үнээр бичсэн энэхүү дуурийн хөгжмийг зохиоход ердөө дөрвөн сарын хугацаа зарцуулжээ. Мөн хөлсөнд авсан мөнгөнийхөө ихээхэн хэсгийг Парисын бүслэлтэд байсан энгийн иргэдэд хандивласан байдаг. Энэ үйлдэл нь түүнийг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэдгийн бас нэгэн баталгаа бөгөөд “хүн бүр аз жаргалтай байх эрхтэй” гэсэн суут Вердигийн уриа “Аида” дуурьт ч мөн тод илэрдэг билээ.

0 Сэтгэгдэл