ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Нидерландад хэдийд газар хөдлөлт болохыг тогтоолоо
Б.БАДРАЛ
Нидерландын Гронинген мужид хэдийд хүчтэй газар хөдлөлт болж эхлэхийг тус улсын эрдэмтэд Өмнөд Солонгосын мэргэжил нэгтнүүдийн хамтаар тодорхойлсон байна. Тэдний үзэж буйгаар 2025 он гэхэд энэ мужид жилдээ нэг удаа 4,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолддог болно. 5,0 ба түүнээс илүү хүчтэй газар хөдлөлт болох магадлал нь нэг хувь гэж үзсэн байна. Европын холбоонд хэрэглэдэг нийт шатдаг хийн 10 хувийг Гронинген мужид олборлодог. Иймд энэ мужид эрдэмтэн судлаачид газар хөдлөлттэй холбоотой судалгааг олон арван жилийн турш явуулж байгаа. Эрдэмтэд судалгааны явцад олсон өгөгдлүүдийг газар хөдлөлтийн магнитуд ба үүсэх давтамж хоорондын холбоог харуулдаг Гутенберг–Рихтерийн хамаарлыг байгуулахад ашиглаад ийм дүгнэлт хийжээ. Шатдаг хийн нөөцийн хэмжээгээр дэлхийд наймдугаарт ордог шатдаг хийн орд газар Гронинген мужид байдаг. Энэхүү орд газрыг 1970-аад оноос эрчимтэй ашиглаж эхэлсний дараа улс орны эдийн засаг байгалийн нөөц баялгаас хэт хамааралтай болдог “голланд өвчин” гэсэн нэр томъёо үүссэн. 600 мянган хүн амьдардаг Гронинген мужийн дийлэнх нь далайн түвшнээс дор байрладаг онцлогтой. Шатдаг хийг эрчимтэй олборлож байгаагаас үүдэн хөрсний суулт үүсч, 1986 оноос эхлэн олборлолт дагасан 3,6 магнитуд хүртэлх хүчтэй газар хөдлөлтийн тохиолдох нь эрс нэмэгдсэн байна.
Б.БАДРАЛНидерландын Гронинген мужид хэдийд хүчтэй газар хөдлөлт болж эхлэхийг тус улсын эрдэмтэд Өмнөд Солонгосын мэргэжил нэгтнүүдийн хамтаар тодорхойлсон байна. Тэдний үзэж буйгаар 2025 он гэхэд энэ мужид жилдээ нэг удаа 4,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолддог болно. 5,0 ба түүнээс илүү хүчтэй газар хөдлөлт болох магадлал нь нэг хувь гэж үзсэн байна. Европын холбоонд хэрэглэдэг нийт шатдаг хийн 10 хувийг Гронинген мужид олборлодог. Иймд энэ мужид эрдэмтэн судлаачид газар хөдлөлттэй холбоотой судалгааг олон арван жилийн турш явуулж байгаа. Эрдэмтэд судалгааны явцад олсон өгөгдлүүдийг газар хөдлөлтийн магнитуд ба үүсэх давтамж хоорондын холбоог харуулдаг Гутенберг–Рихтерийн хамаарлыг байгуулахад ашиглаад ийм дүгнэлт хийжээ. Шатдаг хийн нөөцийн хэмжээгээр дэлхийд наймдугаарт ордог шатдаг хийн орд газар Гронинген мужид байдаг. Энэхүү орд газрыг 1970-аад оноос эрчимтэй ашиглаж эхэлсний дараа улс орны эдийн засаг байгалийн нөөц баялгаас хэт хамааралтай болдог “голланд өвчин” гэсэн нэр томъёо үүссэн. 600 мянган хүн амьдардаг Гронинген мужийн дийлэнх нь далайн түвшнээс дор байрладаг онцлогтой. Шатдаг хийг эрчимтэй олборлож байгаагаас үүдэн хөрсний суулт үүсч, 1986 оноос эхлэн олборлолт дагасан 3,6 магнитуд хүртэлх хүчтэй газар хөдлөлтийн тохиолдох нь эрс нэмэгдсэн байна.
0 Сэтгэгдэл























