Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
“Бурхан бүтээх аргын төрөл” лекц маргааш болно

Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Урлагийг ойлгох нь” цуврал лекц зохион байгуулж, эхний лекцийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гуай “Монголын хадны зургийн дүрслэлийн асуудал” сэдвээр уншсан билээ. Тэгвэл энэхүү цуврал лекцийн хүрээнд бурхан урлаач, судлаач Д.Тулга “Бурхан бүтээх аргын төрөл” сэдвээр маргааш лекц уншихаар болсон байна. Тэрээр Монголын бурхан шашны урлахуй ухааны дээд сургуулийг 1996 онд “Буддын гүн ухаан судлаач, шүтээн урлаач” мэргэжлээр, 2000 онд Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурханы шашны дээд сургуулийг “Буддын гүн ухаан судлаач” мэргэжлээр төгсчээ. Эх бичиг, судлалын магистр, МУИС-ийн урлаг судлалын докторант, 2000 оноос хойш багшилж, эдүгээ МБШДС-д үндсэн багш, “Монголын Бурхан Шашны Урлагийн Зөвлөх” ТББ-ыг үүсгэн байгуулж өөрөө удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан