ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Сирид сургууль бөмбөгдсөнөөс 22 сурагч, зургаан багш амь алдлаа
Сирийн Идлиб хотыг агаараас бөмбөгдөх үеэр сургууль өртөж 22 сурагч, зургаан багш амь алдлаа гэж НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ мэдээлсэн байна. “Энэ бол эмгэнэл. Энэ бол гай гамшиг. Үүнийг үнэхээр урьдчилан төлөвлөж хийсэн бол цэргийн гэмт хэрэг” гэж ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал Энтони Лейка мэдэгдсэнийг оросын Lenta.ru хэвлэл иш татжээ.
Reuters-ийн эх сурвалжийн мэдээлснээр бол ийшээ Сирийн юм уу, оросын нисэх онгоцууд дайрсан гэнэ. Сирийн төрийн мэдлийн телевиз болохоор энэ орчимд байрлаж байсан хэд хэдэн террористыг устгасан тухай мэдээлж байгаагаас биш сургуулийн тухай огт ярихгүй байна. Харин хиймэл дагуулын телевиз Al Jazeera энэ тухайд Сирийн хүний эрхийг хамгаалагчид болохоор агаарын энэ дайралтыг Оросууд хийсэн гэж үзэж байгааг дамжуулжээ.
НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин “Энэ бол аймшиг. Энэ бол бид биш гэдгийг би хэлье. Би хариуцлагатай хүн, манай Батлан хамгаалах яам энэ талаар юу гэхийг хүлээх хэрэгтэй байна” гэж хэлсэн байна.
Тэр бас сирийн болон оросын цэргүүд хамаагүй бөмбөгдөж ихээхэн эвдрэл сүйрэл дагуулж байна гэсэн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлаарх байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Стивен О’Брайны хатуу шүүмжлэлийг няцааж гэмгүй царайлсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Чуркин сирийн болон оросын агаарын хүчин замбараагүй бөмбөгдөж энгийн иргэдэд хохирол учруулж байгаа тухай баримт нотолгоо шаарджээ.
мосул алиппо хоёрыг хэн нь түрүүлэж чөлөөлөх вэ уралдаан орос америк хоёрын хооронд явагдаж байна. ялагдсан терроситууд сири явахуу ирак явах нь шийдэх гэсэн уралдаан болж байна. иргэд бол шалтгаан ямар үнэ цэн байхгүй
Сирийн Идлиб хотыг агаараас бөмбөгдөх үеэр сургууль өртөж 22 сурагч, зургаан багш амь алдлаа гэж НҮБ-ын Хүүхдийн сан ЮНИСЕФ мэдээлсэн байна. “Энэ бол эмгэнэл. Энэ бол гай гамшиг. Үүнийг үнэхээр урьдчилан төлөвлөж хийсэн бол цэргийн гэмт хэрэг” гэж ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал Энтони Лейка мэдэгдсэнийг оросын Lenta.ru хэвлэл иш татжээ.
Reuters-ийн эх сурвалжийн мэдээлснээр бол ийшээ Сирийн юм уу, оросын нисэх онгоцууд дайрсан гэнэ. Сирийн төрийн мэдлийн телевиз болохоор энэ орчимд байрлаж байсан хэд хэдэн террористыг устгасан тухай мэдээлж байгаагаас биш сургуулийн тухай огт ярихгүй байна. Харин хиймэл дагуулын телевиз Al Jazeera энэ тухайд Сирийн хүний эрхийг хамгаалагчид болохоор агаарын энэ дайралтыг Оросууд хийсэн гэж үзэж байгааг дамжуулжээ.
НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин “Энэ бол аймшиг. Энэ бол бид биш гэдгийг би хэлье. Би хариуцлагатай хүн, манай Батлан хамгаалах яам энэ талаар юу гэхийг хүлээх хэрэгтэй байна” гэж хэлсэн байна. Тэр бас сирийн болон оросын цэргүүд хамаагүй бөмбөгдөж ихээхэн эвдрэл сүйрэл дагуулж байна гэсэн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлаарх байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Стивен О’Брайны хатуу шүүмжлэлийг няцааж гэмгүй царайлсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Чуркин сирийн болон оросын агаарын хүчин замбараагүй бөмбөгдөж энгийн иргэдэд хохирол учруулж байгаа тухай баримт нотолгоо шаарджээ.
0 Сэтгэгдэл
2016.10.27























