Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Ээж”-ээр нээсэн “Мөнгөн Акбузат” шилдгүүдээ өнөөдөр шалгаруулна

Оросын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа Мөнгөн Акбузат буюу Далавчтай шидэт үлгэрийн морь кино урлагийн наадам болж байна. Энэ жилийн наадмыг “Ээж” Монголын уран сайхны киногоор нээсэн байгаа. “Родина” кино театрт нээлтээ хийсэн тус наадамд бүрэн хэмжээний, уран сайхны богино хэмжээний, баримтат, анимэйшн төрлийн киногоороо уран бүтээлчид оролцож буй. Цөөнх үндэстний орнуудыг хамардаг эл наадмын хүрээнд энэ жил 42 кино бүтээл дэлгэцэнд толилуулсан байна. Өнөөдөр шагнал гардуулах үйл ажиллагаа нь болох аж. Есөн номинацаар шилдгүүдээ шалгаруулах наадамд оролцсон “Ээж” кино эхийн сэтгэл, монголын ахуй амьдрал, өвөрмөц сэтгэлгээг харуулж чадсанаараа онцлогтой шагналын босгыг давах нь гарцаагүй хэмээн уран бүтээлчид нь догдолж буй.

Энэхүү кино маань мөн АНУ-ын Лос Анжелос хотод болж буй “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д өрсөлдөж байгаа.  “Азийн дэлхийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой байдаг. Тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож долоон номинацад өрсөлддөг бөгөөд тухайн бүтээлүүд дунд Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх кинонууд оролцдогоороо онцлогтой. Тус кино наадам ирэх сарын 1-нд дүнгээ гаргана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан