Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Генийн өөрчлөлттэй шумуулаар “Зика” вирусийг устгана
Б.БАДРАЛ

Бразиль болон Өмнөд Америкийн орнуудад сүүлийн үед газар аваад бай­гаа Зика вирусийн тархалтыг зогсоох, яваандаа бүрэн уст­гахын тулд генийн өөрчлөлттэй шумуул ашиглахаар болжээ. Энэ зорилгоор Бразилийн Пираси­каба хотод генийн өөрчлөлттэй шумуул үржүүлдэг тусгай лаборатор ажиллаж эхэлсэн байна. Зика болон бусад төрлийн аюултай өвчин үүсгэгчийн гол тээгч, халдварлуулагч нь шумуул, бүр тодруулбал эмэгчин шумуул байдаг аж. Генийн өөрчлөлттэй шумуул үржүүлгийн газар хүн хаздаггүй эрэгчин шумуул л гаргаж авдаг байна. Генийн өөрчлөлттэй эрэгчин шумуулын үр төл нь бэлгийн бойжилтод хүрэлгүй эрт нас бардаг онцлогтой. Ийм эрэгчин шумуулын долоо хоногт 60 саяыг үржүүлэн байгальд тавих  боломжтой юм байна. Генийн өөрчлөлтэй шумуул нь өвчин тээгч эмэгчин шумуултай үржилд орж, түүнээс төрсөн шумуул нь үржилд орох насанд хүрэлгүй эрт үхнэ. Ийм замаар хэсэг хугацааны дараа өвчин тээгч шумуулын тол толгойг 90 хувь хүртэл цөөлөх боломжтой. Генийн өөрчлөлттэй шумуул нь үр төл нь үржилд ордоггүй гэдгээс гадна шөнө гэрэлтдэг тусгай гентэй тул тархацыг нь хянах ажиглах боломжтой юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан